(16)~Turning page~

2.2K 157 59
                                    

Сэтгэлээс илүү хүчтэй зүйл гэж үгүй...Түүнийг гэсэн миний сэтгэл гэтэлж боломгүй гүн далай шиг, Намайг гэсэн түүний сэтгэл давж чадашгүй далайн шуурга шиг хүчтэй юм, бид нэгнээ үгүйд юу ч биш гэдгийг ойлгож байна...Яг л далайн хүчтэй шуурга гэж байгаагүй бол тэнгис далай сүр хүчээ алдаж, гаслант гунигт автах шиг...
Бэкхён миний хувьд гэрэлтүүлэгч байсан, харанхуй нөмөрсөн тал бөмбөрцгийг гайхалтай гэрлээрэй бүрхэж, сайхан бүхнийг өгсөн...
Цонхоор будрах цасыг харан зогсохдоо би түүнийгээ мэдэрч байв, Бэкхён миний дэргэд цас, бороо, цэцэг, навч болон үргэлж хамт байгааг би мэддэг...бидний анх учирсан тэр нэгэн өвөл бүх гайхамшиг эхэлсэн, гэвч гайхамшгийн оронд аюултай зүйлс ч оршин байдаг гэдгийг би мартаж орхижээ. Хувь тавиланг юу ч өөрчилж дийлэхгүй гэж үзмэрч эмэгтэй хүйтэн хацраар нүд рүү минь харан хэлсэн юм...түүний ярьсан зүйлээс би юуг нь ч ойлгохгүй байна, гэвч хувь тавилан гэдэг үг л чихэнд бас зүрхэнд гүн орсныг мэдэж байлаа.
Бидний хүү үнэхээр онцгой хүүхэд байв, тэр одоо 3 нас 6 сартай ч оюун санаа, зан чанар тэр ч бүү хэл үйл хөдлөл, биеийн өндөр, царай зүсээрээ ч тэр аль хэдийн 10нас хүрчихсэн юм шиг харагддаг...гэсэн хэдий ч би хүүгээсээ дөлж зугтаж байгаагүй ээ, улам ихээр хайрлаж хамгаалж байдаг юм...Түүнийг минь хүүхдүүд муу хэлнэ, эцэг эхчүүд айж, зай барина. Энэ бүхэн хүүд минь л сэтгэлийн зовлон өгч байгааг би анзаарсан...тиймээс хүүгээ гэртээ байлгахаар шийдсэн хэрэг. Би түүнд өөрөө багшилж, найз нь болж, ээжийнх нь ч аавынх нь ч үүргийг ч давхар биелүүлдэг болов.

Оройн хоол бэлдэн зогсож байхад хүү маань аавынхаа цамцыг өмсчихсөн ном уншин сууж байлаа, өдрөөс өдөрт л тэр минь Бэкхёнтой адилхан болоод байх юм...энэ нь намайг жаргалтай болгож байгаа нь хачирхалтай.Дахин түүнтэйгээ уулзаж, харж байгаа мэт...
Өнөөдөр бол хүүгийн минь 4 насны төрсөн өдөр, гэтэл тэр минь 15 настай хүүхэд шиг л том болчихсон байдаг...
4 ширхэг лаа асаасан торт хоолны ширээний хамгийн эхэнд байрласан байв, бид хамтдаа төрсөн өдрийн дуу дуулж гэрлүүдийг унтраахад зөвхөн лааны бяцхан гэрэл л өрөөнд харагдаж байлаа...Гэтэл гэнэт хүү минь надаас гайхмаар зүйл асуух нь тэр...
"Та аавтай уулзахыг хүсэж байна уу?"

"Миний хүү гэнэт яагаад ингэж асууж байгаа юм? Аавыгаа санасан юм уу"

"Үгүй ээ, би санаагүй...аав үргэлж надтай хамт байдаг"

"Чи минь юу яриад байгаа юм бэ, ээж нь бас аавыг нь санаж байна, хамт байхыг хүсэж байна...гэхдээ миний хүү аав нь"

[Дууссан]•HEMISPHERE• [Mongolian]Where stories live. Discover now