√Танилцуулга√

11.2K 471 4
                                    

Амьдрал юун дээр тогтдог бол?
Хайр? Мөнгө?

√Хайр дурлалыг ихэнх хүн сонгох байх. Гэхдээ хичнээн их хайртай байлаа гээд хөрөнгийн ялгаа их гарвал мэдээж тэр хосуудад гэрлэлт гэж үгүй.

√Мөнгийг бас сонгож болох л юм
Баян айлуудын хүүхдүүд мөнгөний шалтгаанаар хоорондоо гэрлэцгээдэг. Гэвч тэд бие биендээ хайргүй бол яах уу???? Мэдээж ямар ч арга үгүй. Эцэг эхийн хатуу шийдвэр..

Хэн нэгний талаас

......: Бүх зүйл бэлэн үү?
......: Мэдээж захиарлаа. Тэр компаниас гэр бүлийн уулзалт хийж, хүүхдүүдээ танилцуулая гэсэн.
......: Уулзах цаг болон газраа товло гэж хэлээрэй. Ким Тэхёнд энэ мэдээг дуулга.
......: Ойлголоо захиралаа. Гэж хэлэн энэхүү захиралын туслах өрөөнөөс гаран Ким Тэхён гэх хүн лүү яарлаа. Машин жолоодон том харшын хаалгаар орлоо. Машинаас буун уг харш уруу орон өнөөх хөвгүүнийг дуудахад тэрээс гарч ирлээ. Захиралын туслах түүнтэй харилцан мэндлээд саяхан захиралтайгаа ярилцсан зүйлээ түүнд хэлэхэд Ким Тэхён дургүй байгаа ч өөрийнх нь ирээдүй гэдгийг мэдэж байсан тул үг дуугүй өрөө рүүгээ яван орлоо.

Дахин хэн нэгэн томоохон компанийн захирал туслахдаа сүй тавилтын тухай хэлүүлэн охин руугаа явууллаа. Охины нэр Ий Кёнин томоохон өсөн дэвжиж буй алдартай компанийн  залгамжлах ганц охин. Сүй тавилтын тухай сонсоод аавынхаа өмнөөс үл дуугарч чадан толгой дохин өрөө рүүгээ явна.....





Энэ дахин хэн нэгний талаас..

Дахин нэгэн шинэ сургууль руу шилжинэ гэж үү? Мэдээж энэ тийм ч том асуудал биш. Цагийн ажил олох гэж л хэцүү болох нь дээ. Бурхан минь, та надад бага зэрэг анхаарал хандуулж болохгүй гэж үү дээ.
Гэх бодол өвөртөлсөөр цагийн ажил руугаа алхана.

Наран жаргаж буй туяа автобусны цонхоор үл ялиг тусан нүд гялбуулна. Орой ажил хийдэг болохоор байнга л энэ үед би автобусанд явж таардаг юм. Хэрвээ би чинээлэг айлын хүүхэд байсан бол ийм зүйл болохгүй л байсан юм. Гэхдээ би амьдралыг сонгоогүй. Цаанаасаа л надад заяагдсан юм.

Надад аз жаргал гэж байгаа ч мөнгө алга.
Гэр бүл минь бүтэн байгаа ч хайр гэж алга.....






Жич: Иймэрхүү төрлийн өгүүллэг бичиж эхэллээ. Таалагдаж байвал Vote and Comment үлдээгээрэй баярлалаа. Хандалт их бол хурдан хурдан оруулахыг хичээнээ      :)))))  <3

[COMPLETE] Artificial and Real Loveحيث تعيش القصص. اكتشف الآن