√Хэсэг-15√

4.9K 340 22
                                    

                 ∆Artificial and Real Love∆
                             ∆A&R Love∆
                    ∆Төгсгөлийн хэсэг∆

Уулзалт болох газрын гадаа ирээд нэг гүнзгий амьсгаа аван дотогш орлоо.

Дотогш орон мэндлээд ах болон аавтайгаа нэг талд нь суун аав Тэхёний аавтай танилцаж, Тэхёний ээж надтай танилцаж байв. Ингаад харахад түүний гэр бүл бүгд сайхан ааштай юм
Гэхдээ би тэдний дотор талыг мэдэхгүй шүүдээ. Гэхдээ миний итгэл алдрахгүй байх.

Бид оройн хоол хамтдаа идэцгээж, манай аав болон Тэхёний аав их л яриа нийлж байгаа бололтой...

Уулзалт дууссаны дараа би ах болон аавтай цуг гэр лүүгээ хөдөллөө.

Аав-: Сайн хүмүүс бололтой

Би-: Бүх зүйл эерэгээр болж өнгөрсөнд баяртай байна

Гэртээ ирэн өрөөндөө орж хувцасаа сольчихоод угаалгийн өрөө рүү орлоо. Шүршүүрт орсныхоо дараа өрөөндөө орж ирэн маргааш авч явах хичээлээ бэлдэн орондоо ороход шууд л нүд анилдаж зүүдний ертөнц рүүгээ оров.

Хамт байсан дурсамж, хамтдаа бүтээх дурсамж..
Хурцаар гэрэлтэх тэр гэрэл миний ирээдүйн замийг гэрэлтүүлж өгнө. Итгэл найдвар байгаа цагт бүх зүйл сайхан болох болно.

Өглөө эртлэн босон цай бэлдэж тавьчихаад Тэхёнийг гараад ирээрэй гэсэн болохоор гэрээсээ гарахад тэр зогсож байлаа. Би өчигдрийн болсон зүйлд баярласандаа ч тэр үү түүн дээр очин тэврэхэд тэр ч бас зөрүүлэн тэвэрлээ. Бид дахин энгийнээр сургууль руугаа явлаа. Сургуулийн хаалгаар орохдоо одоо л уушги дүүрэн амьсгаа авж байна.
Биднийг анги руу явж байхад Тэхёний найзууд ирлээ. Өмнө нь хэсэг хугацаанд тус болсон Хусогд баярлаж байна. Тэр л бид хоёрыг хамтад нь баярын тэмцээнд оруулж, түүнийг миний гарнаас атгуулсан.

Жин-: Та хоёр их сайхан харагдаж байна

Хусог-: Тийм шүү. Бас Тэхён та хоёрийн тухай мэдээлэл тавигдсан байна лээ?

Юнги-: Дахиад л сөрөг үү?

Хусог-: Үгүй ээ. Өнөө өглөө орсон шинэхэн мэдээлэл. Тэхёний аав өв залгамжлагчийнхаа сүй тавилтыг зарласан байсан!

Тэхён-: Аав ч хурдан байна шүү.

Би-: Тэхёнаа, бидэнд одоо тулгарах асуудал байхгүй болчихлоо. Нөгөө цаас?

Тэхён-: Аан тийм. Хичээлээ тараад цуг явцгаая?

Би-: За

Бид хамтдаа явсаар ангидаа орж ирэн хичээлээ хийж эхэллээ. Аз жаргал оргилж буй газраас бүр ч илүү их аз жаргал оргилж байна..
Анх би түүнийг ийм хүн гэж төсөөлөх бүү хэл бодож ч байгаагүй. Чанёолоос түүний тухай бага ч гэсэн сонссоны дараа түүний тэр сэтгэл рүү багахан ч гэсэн өнгийгөөд үзэхийг хүссэн. Миний хүсэл бага багаар биелж эхэлсэн. Түүнийг миний сэтгэлийг ойлгож над руу ойртож эхэлсэнд нь баярласан. Надад зориулж хэлсэн үгсэнд нь бүр гүн орж эхэлсэн. Анх удаа л ийм хүнтэй таарж, түүнд хайртай болж байсан учраас... Одоо түүнийг миний хажууд ингээд инээгээд, үргэлж миний гарнаас атгаж байгаад нь талархаж байна... Талархаад ч барахгүй нь!
Анх тэр зүүдийг зүүдлэхэд гайхаж байсан ч дараа нь байн байн зүүдэлж эхлэхэд л түүнийг гэдгийг мэдэрсэн. Түүнгүй өнгөөрөсөн тэр бага хугацаа хэдэн мянган жил болсон мэт л...

[COMPLETE] Artificial and Real LoveDonde viven las historias. Descúbrelo ahora