∆Artificial and Real Love∆
∆A&R Love∆Би чамайг ингэхийг хүсээгүй Минжэ.. Ийм явдал болно гэж би мэдээгүй.. Сургууль бүгд л ийм байдаг.. Би чамайг дахиж алдахгүй гэж өөртөө амалсан.. Одоо намайг хүлээж аваач?? Бүх зүйлээ чамд зориулая..
Минжэ-н талаас
Би ийм үр дагаварт хүрнэ гэж төсөөлөөгүй Ким Тэхён. Биднийг цуг байхад энэ хөрөнгө зааглах бололтой. Би чамд итгэж эхэлж байсан. Гэхдээ итгэмээргүй ч мэт санагдаад байна! Би яах вэ? Миний дотроос хоёр өөр зүйлс намайг хөтөлж байна.
Яагаад ч юм нулимс дуслаад байсан. Сэтгэл санаа тавгүй үед ирдэг газраа ирээд маш их уйлсан ч нулимс минь үл зогсоно. Би энэ доромжлолыг өмнө нь зүгээр тэвчин гардаг байсан ч энэ удаад яагаад ч юм ингээд уйлаад байх юм. Магадгүй энд хүлээвэл түүнийг ирэх байх гэж найдсан. Гэвч намайг хаана ч явсан бусад хүүхдүүд надаас салахгүй байсан. Би энэ бүхнээс залхаж, гэр лүүгээ гүйсэн. Гэрт ирэхэд ах намайг инээж угтсан ч би өөдөөс нь уйлж угтсан болохоор ахын инээмсэглэл нь хормын дотор л алга болж, намайг аргадсан ч би түүнээс зугтан өрөө рүүгээ гүйж, зүгээр л ор луугаа шигдэн дахиад л уйлж эхэлсэн...
Яагаад энэ нулимс зогсохгүй байгаа юм? Сэтгэл хөдлөл мэдрэхгүй байсан бол сайхансан! Би энэ бүгдээс залхаж эхэлж байна. Хаалга дуугарах чимээгээр нүдээ нээж, очиж харахыг хүссэн ч би явж чадаагүй. Хөлнөөс нэг зүйл барьчихаад тавихгүй байгаа мэт л...! Цонхны хөшгөө бага зэрэг онгойлгон харахад Тэхён гэрийн үүдэнд зогсож байсан. Түүнд санаа зовж байна. Хаалга дуугарах чимээгээр гялс хөшгөө хаан хаалганы зүг харвал ах ууртай зогсож байв.Ах-: Хэрвээ дахиж ийм зүйл болвол түүнд л муу гэж би хэлсэн биз?
Би-: Гэхдээ энэ бүгд түүний буруу биш
Ах-: Дахиж түүнийг чамтай цуг явж байхыг хармааргүй л байна.
Би-: Ахаа, ядаж түүнийг гэр лүү нь явуулаад өгөөч. Орой болж, ханиад хүрчихвэл яах болж байна?
Ах-: Одоог хүртэл түүнд санаа зовж чадаж байна гэж үү????
Би-: Одоо март ахаа. Би амармаар байна.
Ах-: Итгэл даасангүй.
Ахыг гарахад дахиж цонхоор харахад тэр зогсож л байсан. Ядаж гэртээ хариасай. Санаа зовоогоод байх юм. Хэсэг харж байхад ах түүн дээр очин нэг юм ярьсны эцэст тэр явлаа. Одоо бага ч болов санаа амарч байна.
ESTÁS LEYENDO
[COMPLETE] Artificial and Real Love
Acción"Хуурамч зүйл надад хэрэггүй. Ганцхан чи л байхад болно" -Ким Тэхён #1 in Action