∆Artificial and Real Love∆
Өглөөний нар тусах шиг гэтэл үгүй байжээ. Дэлгүүрийн кассны ард суух над руу цонхоор машины хурц гэрэл туссан бололтой. Гялбаж буй хурц гэрэлд нь залхан дэлгүүрийнхээ ойр орчмыг ажиглан алхалаа. Хэдийн шөнийн 23:00 цаг болжээ. Миний ажил шөнө дунд дуусдаг болохоор одоо нэг л цаг тэвччихвэл дууслаа.
Ажлаа эргэчихээд буцан касс-н дээрээ очин суулаа. Хэсэг байсны эцэст хаалгаар хэдэн хөвгүүд орж ирэх бөгөөд энэ хотхоны хөвгүүд гэдэг нь гарцаагүй. Гэхдээ хааяа л орж ирдэг. Энэ хотхонд байдаг олон дэлгүүрийн нэг шүүдээ.
Тэд алхсаар л, алхсаар л. Гэхдээ авсан зүйлс нь энгийн зүйлс бөгөөд ундаа, чипс гэх мэт. Гэхдээ хүнийхээ тоогоор шар айраг авсан анхны удаагийнх нь. Би их юм бодолгүй тэдэн өөрийгөө харуулахгүйн тулд саравчтай малгай өмсөн тэдний авсан зүйлсийг бичин мөнгийг нь аваад үдэн гаргалаа. Тэд ч шуугиан болсоор тэндээс гарав.Хэсэг зогссоны эцэст тарах цаг болж би ч хувцасаа солин цүнхээ үүрсээр гэр лүүгээ явахаар зэхлээ. Ажлын байраа хүлээлгэн өгчихөөд тэр том хотхоноос гаран явлаа. Алхах бүрт л хөл, хүзүү, нуруу гээд л өвдөхгүй газар гэж үгүй..
Хамаг биеэ цохисоор байгаа мөнгөө тоолоод, такси барин гэр лүүгээ явлаа. Манай гэр тийм ч муухан биш ч бидэнд болоод л байдаг юм. Би гэртээ ээж, аав болон нэг ахтайгаа цуг амьдардаг. Ах цагийн ажил их хийдэг болохоор их ядардаг. Аав бол нэг компанид орсон сурагтай. Харин ээж минь ажилгүй, одоогоор гэртээ байдаг. Би өөрийгөө цагийн ажил хийдэг гэдгийг гэрийнхэндээ хэлдэггүй. Номын санд суусаар л байгаа гэж хэлчихээд өрөө рүүгээ яван ордог. Учир нь мэдвэл намайг хичээлээ л хий гэж хэлэх учраас. Гэхдээ бидний амьдралд мөнгө чухал.....Таксины хаалгийг хаан гэр лүүгээ яван орлоо. Үүдээр орон "би ирлээ" гэж хэлэн гутлаа болон цүнхээ тайлан тавиад ороход аав зочны өрөөнд бичиг цаас харан сууж, ээж гал тогоонд байлаа.
Ээж: Өө, Минжэ ирэв үү? Ахтайгаа таарав уу?
Би: Үгүй ээ. Хэн ч байгаагүй.
Ээж: Дахиад л их ажилтай байгаа бололтой. Нааш ир хоолоо ид. Гэхэд нь би толгой дохин очоод, хоолоо идэж эхэллээ.Гэртээ ирэхэд гэр бүлээрээ байх шиг сайхан зүйл үгүй ч нэг удаа ч болов халуун ам бүлээрээ ширээгээ тойрон суугаад хооллохыг хүсэж байна. Хоолоо идэхдээ бага зэрэг нүдэнд нулимс цийлэгнэсэн ч тэвчин буцаан залгилаа.
Хоолоо идээд дуусаж байхад ээж ханиалгаад эхэлэхэд нь би санаа зовон
"Ээж, та зүгээр үү?" гэхэд ээж ус уучихаад. "Тиймээ, зүгээр ханиад байх, миний охин одоо явж амардаа. Маргааш хичээлтэй шүүдээ" гэхэд нь зүгээр л ханиад байгаасай гэж найдаад өрөө рүүгээ орлоо. Маргаашийн хичээлээ ялган тавиад орондоо ороод нүдээ анихад л ядарсандаа болоод нам унтаж өглөө.Өглөө сэрүүлгээр сэрэх бөгөөд, нойрмог царайлсаар шууд л угаалгын өрөө рүү явж, өөрийгөө сэргээсний эцэст дүрэмт хувцасаа өмсөн доош буухад гэрийнхэн минь аль хэдийн босчихсон дуу шуу болж байлаа. Би тэдэн дээр очин "Өглөөний мэнд" гэхэд ах "Улам унтамхай болоо юудаа" гээд үс сэгсийлгэнэ. "Ахаа та миний самнасан үсийг" гэж гомлоход ах "Зүгээр ээ, одоо ч хөөрхөн байна" гэхэд нь би инээчихээд л гэрээс ахтай цуг гарлаа.
Сургуульд би зөвхөн сурах гэж л очдог. Өөр ямар ч нөлөө үгүй!..
Хэн нэгний талаас
"Ким Тэхён босох цаг чинь болчихож!" гэх эгчийн дуунаар гүн нойрноосоо сэрлээ. "Одоо бослоо. Битгий орилоод бай" гэж хэлчихээд хөөн гаргахад эгч хаалганы цаанаас "Муу ааш муут! Удахгүй нөгөө талын эцэг эхтэй уулзахаа мартаж болохгүй шүү чи!" гэж хэлчихээд явах шиг боллоо. Босчихоод цагаа харахад сургууль руу явах цаг аль хэдийн болчихож. Өөрийгөө бэлдэн хоолны өрөө рүү орон үйлчлэгчийн бэлдсэн хоолыг идэн гэрийн гадаа гарж, жолоочийн бэлдсэн машинд суун сургууль руу хөдлөв..
Сургуулийн үүдэнд буухад бүх газраар бүхэл төрлийн машинаас баячуудын хүүхдүүд буун сургууль руу орцгооно. Би тэднээс ялгагдах зүйлгүй. Бүр дээгүүр нь ч орно. Сургуулийн хаалгаар яван ороход миний түвшиний хүүхдүүд намайг угтана.
:Өчигдөр гэрийнхэн чинь гадарлаагүй биздээ айн?
Би: Мэдээж.
: Манайхан намайг гадарлахаа шахсан.
Би: Хэнд хамаатай юм. Хичээл эхлэх нь байна.
Гээд түүнийг чирсээр анги руу явахад хажуунаас нэг нэгээрээ нэмэгдсээр бид 7-уулаа боллоо.
KAMU SEDANG MEMBACA
[COMPLETE] Artificial and Real Love
Aksi"Хуурамч зүйл надад хэрэггүй. Ганцхан чи л байхад болно" -Ким Тэхён #1 in Action