√Хэсэг-9√

3.1K 232 0
                                    

                ∆Artificial and Real Love∆

Би одоо л өөрийгөө ойлгож байна. Түүнд ямар сэтгэлтэй болохоо.

Тэдний байх газрын наана нь ирээд

-:Намайг ганцаараа ирээрэй гэсэн.

Жин-: Гэхдээ бидний тусламж хэрэгтэй гэж бодож байна?

-: Надад маш их тусламж үзүүлж байна, одоо энэ миний шийдэх асуудал.

Хусог-: Минжэг авраад, асуудлаа дуусгачихаад яриарай.

-: за.

Тэднийг явуулчихаад төмөр хаалгийг нээн дотогш ороход Минжэг сандал дээр хүлчихсэн байлаа. Намайг орж ирэхийг анзаарсан тэр шууд л орилохыг хүссэн болов ч ам нь хаалттай тул зүгээр л сандал дээрээ тийчигнэж байлаа. Би хамаг хурдаараа яаран гүйж, амных нь хаалтыг зөөлнөөр авахад тэр ханиалгаж байв. Би яаран түүний хүлээсэн тайлан, дуусахад ард буу дуугарлаа. Би цочин эргэж харвал

...-:Тийм амархан биш. Мөнгөө газар тавь

Би түүний хэлснээр хийн мөнгийг нь газар тавиад дотроо түүнийг харааж байлаа.

Би-:Одоо ингээд дуусгая! Уугнь өмнө нь дуусгасан баймаар юм!

...-: Хаха, чи хэтэрхий их хөрөнгөтэй. Түүнээсээ бидэнтэй бага зэрэг хуваалцахад зүгээр биздээ

Түүний энэ хэлсэн үгс, хийсэн үйлдэл бүрд нь дургүй хүрж, тэндээс хурдхан гарахыг л хүсэж байлаа. Нүднийхаа булангаар Минжэг харвал тэрээр хүлээснээсээ мултарчихсан босоод зогсчихсон байв. Тэр луйварчинг өөр тийш харангуут нь л эргэж харан Минжэгийн гарнаас татаад шууд л хаалга руу гүйлээ. Ард тэр хэдийн дуу хадаж, хаалганы гадна гарахад л буун дуу дуугарлаа. Гэнэт л хажуу талд минь хүчтэй өвдөж, тэр газар луугаа харвал цус гарж байв. Би үүндээ цочирдон газар унахад Минжэ миний гарнаас барин орилж, уйлж байв. Гэнэт л нойр хүрэн нүд анилдаж эхэллээ. Тэвчих хэрэгтэй гэж бодсон ч яаж ч чадалгүй нүдээ анив.

Минжэ-н талаас

Тэхён миний гарнаас барин өнөөх гарах хаалга руу гүйж эхлэхэд би түүнд хөтлүүлэн хаалга руу хурдан гүйлээ. Хаалганы гадна ирэн, гарсандаа багахан баярлан инээмсэглэх боловч төд удалгүй буун дуу гарахад Тэхён руу харвал биеийнхээ баруун хэсэгт оногдсон бололтой цус гарж байв. Би сандран түүний гарнаас барин явах гэсэн боловч тэрээр миний гарнаас атгасан чигтээ газар унахад би уйлж орхилоо. Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад заавал чамд ийм зүйлс тохиолддог юм бэ???! Түүнийг нүдээ аниж болохгүйг анхааруулан сая л нэг ухаан орж утсаа гаргаж ирэн байгаа газартаа эмнэлэг дуудан түүний толгойг хөлөн дээрээ дэрлүүлэн гарнаас нь атгахаа болисонгүй.

[COMPLETE] Artificial and Real LoveDonde viven las historias. Descúbrelo ahora