∆Artificial and Real Love∆
Ким Тэхён чи яг хэн юм бэ? Хатуу хүйтэн ширүүн хүн үү?? Уян зөөлөн хүүхэд шиг хүн үү????
Би-: За яахав. Гэхдээ би юу өмсөх ёстой вэ?
Тэхён-: Даашинз? Чөлөөт хувцас? Мэдэхгүй юм.
Би-: Бид хаачих гэж байгаа юм? Бас чи юу өмсөх юм?
Тэхён-: Мэдээж хослол. Энэ бол албан ёсны уулзалт.
Би-: Ойлголоо. Одоо би гэр лүү гээ явж өөрийгөө бэлдлээ.
Гэж хэлэн түүнээс холдон гэр лүүгээ яарлаа. Түүнтэй анх удаа л тийм газар очих гэж байна. Ингэхэд албан ёсны гэсэн үү? Арай тэр нөгөө уулзалтан дээрээ намайг аваачих гэж байгаа юм биш биз??? Очихгүй байя гэсэн ч Тэхёний тэр харц намайг өөртөө татах шиг л болсон юм.
Өрөөндөө орон шүгээгээ онгойлголоо. Харахад олигтой юм байсангүй. Учир нь би тийм ч их даашинз өмсдөг дээд зиндааний хүн биш шүүдээ. Удаан бодсоны эцэст энэ жилийн төрсөн өдрөөр ээжийн минь надад бэлэглэж байсан даашинзыг саналаа. Шүгээний доор байх шургуулагийг онгойлгон том хайрцагийг гарган ирлээ. Тагыг нь нээвэл цагаан өнгийн богино бариу даашинз байлаа. Гаргаж ирэн өмсөөд өөрийгөө толинд харвал би өөрөө ч гайхсан юм. Би өөрийгөө ингэж даашинз өмсөнө гэж төсөөлөөгүй учир жоохон тавгүй байлаа. Өмнө нь будаж байгаагүйгээрээ өнөөдөр нүүрээ будлаа. Толины урд сууж байтал утасанд зурвас ирэхийг харвал танихгүй дугаар байсан бөгөөд "17:30-д гэрийн чинь гадаа байж байя" гэх зурвасыг хараад төвөггүй Тэхён гэдгийг таньж чадлаа. Үсээ энгийнээр задгай тавиад өөрийгөө бэлдэж дуусаад цаг харвал түүний ирэх цаг болжээ. Би яг л анхны болзоондоо явах гэж байгаа мэт сандраад ч байх шиг. Гэхдээ би мэдэж байна! Энэ бүхэн надад огт хэрэггүй гэдгийг!! Тиймээс биеэ барь Квон Минжэ!!!!
Гэрээс гарахад тэр машиныхаа дэргэд хар хослол өмсөн зогссон байх бөгөөд над руу нэг харснаа хэсэг хугацааны дараа өнөөх ширүүн харцаа эргүүлэн өөр дээрээ тавьлаа. Машинд суухыг дохиход би машинд нь орон суулаа. Яагаад би энэнтэй цуг тэр газар луу нь яаваад байгаа юм болоо??!!!!
Тэхён-й талаас
Орой 17:30 болоход Минжэгийн гэрийн гадаа түүнийг хүлээн зогслоо. Удалгүй тэр гарч ирэх бөгөөд цагаан даашинз өмссөн байсан юм. Энгийн хэрнээ дэгжин харагдаж байлаа. Түүнд таагүй мэдрэмж, өөр бас бус зүйл гадарлуулахгүйн тулд энгийн төрхөндөө орон түүнийг машинд суулган явлаа.
VOCÊ ESTÁ LENDO
[COMPLETE] Artificial and Real Love
Ação"Хуурамч зүйл надад хэрэггүй. Ганцхан чи л байхад болно" -Ким Тэхён #1 in Action