√Хэсэг-10√

3.1K 241 0
                                    

                ∆Artificial and Real Love∆
                           ∆A&R Love∆

Итгэж байна, чамд. Дахиж намайг хий дэмий догдлуулахгүй гэдэгт чинь...

Сэрүүлгэний дуугаар цочин сэрэхэд аль хэдийн босох цаг болжээ. Өмнө огтхон ч нойр хүрэхгүй байсан бол өчигдөр орой бөх гэгч чинь унтсан байна. Учир түүнтэй уулзсан болохоор тэр...

Орноосоо өндийн дүрэмт хувцасаа өмсөн, үс болон нүүрээ янзалчихаад доош буулаа. Гал тогооны өрөө рүү ороход ах хоол бэлдээд дуусчихсан сууж байв.

Би-: Өглөөний мэнд, ахаа?

Ах-: Аан, өглөөний мэнд. Сайхан амарсан уу?

Би-: Өмнө нь аваагүй нойроо авчихлаа.

Ах-: Хэн юм? Өчигдөр чамтай цуг байсан?

Би-: Н.нөгөө хүн. Та мэдэж байгаа шдээ

Ах-: Хэрвээ дахиж чамайг уйлуулвал муу л юм болно шүү. Дахиж хамт алхах ч эрхгүй болно.

Би-: Ойлголоо. Одоо би түүнд итгэж эхэлж байна.

Ах-: Итгэл даах хүн байгаасай...

Сургууль руу явдаг богино хүний зам дээр инээмсэглэн алхаж байна. Сургууль руу явахдаа одоо л инээж байна. Чи л миний инээмсэглэх шалтгаан байж...
Сургуулийн хашааны үүдэн дээр ирэхэд Хусог над руу ирж харагдлаа. Би түүнийг гараараа даллан угтан аваад

-:Өглөөний мэнд.

Хусог-: Өнөөдөр яагаад ийм баяртай байгаа юм?

-:Нөгөө хэн--

Хусог-: Мэдлээ мэдлээ, Тэхён ирсэн болохоор биз?

-:Магадгүй ээ. *инээх*

Хусог-: Явцгаая.

Сургууль руу түүнтэй хамт зэрэгцэн алхан ороход хэн ч над руу дайрсангүй. Магадгүй тэр миний хамгаалагч юм болов уу? Гаднаас минь хамгаалж буй?
Тийм бол хичнээн сайхан бэ? Үргэлж түүнтэй хамт алхах байсан байх.
Гэхдээ дотроос минь хамгаалж дэмждэг хүн бол Тэхён шүүдээ. Би ганцхан түүнд л бүхнээ зориулна..... Дахиж алдахгүйгээр...

Анги руу орвол хүүхдүүд нэг л хэвийн сууж байна.
Гэхдээ нэг сонин зүйл нь намайг сургууль руу ороход бүү хэл ангид орсон ч хэн ч над руу дайрсангүй. Яагаад? Мэдээж сургуулийн нөлөө бүхий сурагчидын нэгтэй явж байгаа болохоор?.

Хичээлээ гарган хийхдээ өмнөх шигээ жаргалтай болж эхэлж байв. Учир нь хэн ч надад саад болохгүй. Хэн ч над руу юм шидлэхгүй. Хэний ч харцанд дарагдахгүй. Нэг л итгэж өгөхгүй юм? Зүүд үү энэ?

[COMPLETE] Artificial and Real LoveHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin