Хэсэг:4

13.5K 703 18
                                    

Тэр миний уруулыг озон хэлээ оруулсаар надад ямар ч ярих боломж өгсөнгүй. Аль болох тийчэгнэн түүнийг өөрөөсөө холдуулах гэсэн ч тэр надаас хэд дахин их хүчтэй юм! Тэр өнөөх хүйтэн гараа миний нуруугаар оруулан гуяыг минь илэх бөгөөд би эцэст нь түүний хэлийг хазан тэр орилсоор надаас холдох бөгөөд би ч энэ хооронд нь.орилож амжлаа. Тэр цус гарах амаа арчин намайг хамаг хүчээрээ алгадаад -"Бэкхёнтайгаа байж байхдаа таарсан амьтан! Түүнд хэлнэ гэж горьдсоны чинь гарз шүү амаа татаж яваарай" гэсээр хаалга саван гарлаа.

Би Бэкхёнд олон удаа алгадуулж байсан ч тэр намайг хайрлан эсвэл өрөвдсөндөө зөөлөн ханддаг байсан бололтой. Түүний цохилтонд толгой эргэн хацар минь аймшигтай хорсож байна. Түүндээр бүлээн нулимс минь нэмэгдэх үед бүүр ч аймшигтай мэт! Бэкхён хурдан ирээч гуйя!

Тэндээ нэг хэсэг өвдөгөө тэвэрч сууж байгаад ямар ч гарцгүй болон угаалгын өрөө орох ёстой учраас доош буутал Жундэ болон өнөөх новш надруу ширтэн сууж байлаа
-"Чи зүгээрүү!?" хэмээн Жундэ асуух бөгөөд би ч толгой дохин угаалгын өрөөнд орж ирвэл миний аймшигт төрх намайг угтан авах нь тэр. Тэрний цохисон газар цус хурчихаж!! Тэгээд л өвдөөд байж! Нэг санаа алдан тэндээс гартал яг гэрийн хаалга онгойн Бэкхён ууттай зүйлс барин орж ирж байлаа. Өөрийн эрхгүй түүнлүү инээмсэглэтэл тэр ч бас үл ялиг инээмсэглэл тодруулан -"Жина!" хэмээн надруу өнөөх уутруугаа дохин би ч бушуухан тортой зүйлсийг нь аван нэг нэгээр нь гаргаж байлаа.

Магадгүй би болсон бүх зүйлийн талаар түүнд хэлэх ёстой байх. Бэкхёныг уурлахыг мэдэж байсан ч би тэр новшид надтай тэгж харьцхыг зөвшөөрөхгүй. Гэхдээ тэр намайг алж чадахаар л харцтай байсан!! Би айж байна хараал ид!

-"Жина!" хэмээн түүний орилох дуунд ухаан орон том өрөөнд орвол тэр тэдэнтэй ярилцан инээх бөгөөд би ч хажууд нь очин суун -"Яасан!?" гэтэл тэр надруу ширтэн -"Жина! наад нүүр чинь яачихаав!?" хэмээн цус хурсан газрыг минь илэн харин би зүгээр л түүний гарыг барин инээмсэглээд -"Зүгээр л цохичихсон юм!" хэмээн өнөөх залууруу харвал тэр надруу өнөөх аймшгийн харцаараа ширтсээр л. Би яг одоо эргэлзэж байна. Миний тархи түүнд хэл гэж ятгах ч миний бие.болон сэтгэл минь зүгээр өнгөрөө гээд байгаа мэт л! Түүнийг харах бүрт зориг минь унтарч байна.

-"Гэхдээ бид тусдаа ажилсан нь дээр байх! Жундэ нэг өдөр би дараа өдөр!" гэсээр тэр залуу надруу ёжтой инээн харин би хөших мэт л биеэр минь цахилгаан гүйвүү л гэлтэй арзайн дотор муухайрч байна!
-"Өө хэрэггүйдээ тэгж төвөг удаад яахав!" хэмээн аль болох тайван хэлэх гэж хичээсэн ч миний хоолой чичирч байна.

°Demon•Where stories live. Discover now