Би түүнийг чирсээр гэртээ оруулж ирэн шархыг нь эмчлэх гэж хичээж байлаа. Яаж хүнийг ийм аймшигтай болгож чаддаг байнаа!!
-Өвдөж байна уу!? гэтэлтэр инээмсэглэн толгой сэгсрээд
-Би өвдөлт мэдрээгүй жина! Одоо ч хүртэл!
Хэмээн инээмсэглэн би ч эмээ түрхсээр түүний хөлийг барьтал тэр яг л дэлхийг тойрчихсон мэт зулгарч бас аймшигтай их цэврүү үсэрчихэж
-Тэнэг амьтан! өвдөхгүй байна гэнэшүү! хэмээн түүний хөлийг аажуухнаар боотол тэр үе үе ёоолох бөгөөд энэ дуу намайг улам зовоож байна. Тэр зөвхөн надаас болж ийм байдалд хүрсэн. Тийм байхад би түүнд юу ч хийж өгч чадахгүй байна шүүдээ!
-Намайг уучлаарай жундэ! Гэтэл тэр толгой сэгсрэн
-Энэ чиний буруу биш жина!! Энэ зөвхөн чамд хайртай болсон сэтгэлийн минь буруу!Миний нулимс урсах ч би түүнд мэдэгдэхгүй гэсэндээ бушуухан ханцуйгаараа шувтран арччихаад түүний хажууд суун мөрийг нь дэрэллээ. Надад үнэхээр чамаас өөр найз байхгүй байх.
-Тэд чамайг яасан юм жундэ!? гэтэлтэр толгой сэгсрэн
- Чи мэдээд хэрэггүй жина!
-Гуйя би мэдэх хэрэгтэй! хэмээн гомдоллотол тэр урт амьсгаа аван
-Тэд намайг хол газар аваачаад зодсон. Дуртай нь намайг дээрлэхэж байсан. Бэкхён хэзээ ч засрахгүй жина! Эцэст нь би зугтчихсан. Гүйгээд л байсан хэр удаан гүйснээ сайн санахгүй байна. Нэг л мэдэхэд би энд ирчихсэн.
Яг энэ үед гол буруутан нь би ч юмшиг. Миний энэ тэнэг амьдрал түүнд ингэж нөлөөлөх гэж! Бас дөнгөж бүрэлдэж эхэлж байга миний үрд хүртэл! Магадгүй би зугтах хэрэгтэй байх.
Ийн бодон сууж байтал доор хүмүүс шуугих шиг болон би ч бушуухан жундэг хөтлөн шүүгээндээ хийгээд
-Чшш! мэдэгдэж болохгүйшүү! хэмээн өрөөнөөсөө гүйн гартал Бэкхён болон тэдний найзууд! Тэд дахиад л архи уух гэж байгаа бололтой. Хараал ид!
Бэкхён надруу ширтэх харцаа ер салгасангүй. Энэ намайг хангалттай зовоож байлаа.
-Жина!! Бэкхён өнөөдөр аав болсон гэсэн! чи бас барих хэрэгтэй! хэмээн сухо надад хундагтай дарс бариулан би ч сэтгэлийн хүнд дарамтанд орох шиг боллоо.
Хүлээгээрэй тэр хэлчихсэн юмуу!? Арай!? Үгүйээ!! үгүй энэ шудрага бус зүйл!! хэтэрхий шудрага бус!!
YOU ARE READING
°Demon•
FanfictionБи түүний хүслийг хангагч. Түүний хувьд өөр хэн ч биш. Бид ийм л харилцаатай хүмүүс.