Хэсэг:6

12.5K 592 19
                                    

Бид тэндээс босон эргэн харвал Чанёол байдгаараа инээмсэглэн зогсож байлаа. Тэр харсан бол Бэкхён харсан гэдгээс ялгаагүй. Ялангуяа түүний худал үгэнд Бэкхён маш хурдан итгэчихдэг. Магадгүй би түүнтэй өөрөөр харьцах хэрэгтэй байх. Тэгсэн ч салганах гараа би болиулж чадсангүй.

-"Жина!! Чи бэкхёныг араар нь тавиа юу!?" хэмээх түүний хүйтэн бөгөөд жихүүдэс хүргэм хоолой биеийг минь царцаах шиг л болон би гацаж түгдэрсээр -"Бб.би зүгээр л агаар амьсгалж байна чанёол!" гэтэл тэр алгаа ташсаар миний өмнө ирж зогсоод

-"Харж байна! Чи үнэхээр гоё агаар амьсгалдаг бололтой!" гэснээ миний чихрүү ойртон -"Бэкхён энэ талаар мэдвэл чамайг яахыг би төсөөлж байна! Жина чи ч асуудалд орж тиймүү!?" хэмээн инээмсэглэн харин жундэгийн урд очиж зогсоод -"Асуудалд ормооргүй байгаа бол явсан нь дээр шүү залуу минь!" хэмээн түүнийг хаалгаруу түлхэн харин би энэ тэнэг хэрэгт түүнийг оролцуулахыг хүсээгүй учир ордоо хэмээн дохин тэр ч эргэж харсаар хаалга хаагдах нь тэр.

-"Надаас юу хүсээд байгаа юм!?" гэтэл тэр ёжтой инээсээр -"Би чамаас юм хүсээгүй л юмсан! Үнэхээр хүсэлт авмаар байвал би бодож болох юм!" хэмээн инээмсэглэн миний үсээр оролдон -"Чи зүгээр л миний хэлснийг хийх болно! Яг л боол шиг!"

Түүний энэ инээмсэглэл намайг хөлдөөх шиг л болж байлаа. Бэкхёны хүүхэлдэй одоо бас түүний найзын боол! Ямар гээч амьдрал вэ!?

-"Хэлвэл хэл! Бэкхён надад итгэх болно!" хэмээн түүнлүү үл ялиг цэхэлзчихээд мөрлөн гартал тэр инээж байсна -"Жундэ та хоёрыг унтаж байхад би гардсан тухай Бэкхёнд хэлвэл тэр чамд итгэхгүй л байх!"

Миний зүрх аймшигтай хурдан цохилж байна. Би зүгээр л үхмээр байна!

-"Бид хараал идсэн тэгээгүй!" хэмээн нүдээ аньсаар хэлтэл тэр инээмсэглэн -"Би хараал идсэн тэгж хэлж болно!" гэх нь тэр. Хэдий би айж байгаа ч Бэкхёныг итгэнэ гэж найдаж байна! Магадгүй тэр надад итгэх ч юм билү? Хэрвээ намайг гэсэн өчүүхэн сэтгэлтэй л бол!

Би түүнийг тоолгүй хаалгаа түлхэн орж ирвэл жундэ ийш тийш холхиж байснаа намайг харан миний урд ирж зогсоод -"Зүгээрүү!? Ямар нэг зүйл болооюу!?" хэмээн санаа нь зовсон бололтой харагдаж байна. Энэ хүн яаж ийм сайхан сэтгэлтэй байдаг байнаа!?

-"Зүгээрдээ!" Хэмээн хүчээр инээмсэглэн Бэкхёнлуу харвал тэр гартаа дарс барисаар инээмсэглэн сууж байлаа. Түүнийг харах бүрт яагаад зүрх минь ингэж их өвддөг юмбэ!?

°Demon•Where stories live. Discover now