Би сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Тэр яасан гэнээ!? Надаар тоглоогүй биздээ арай бэкхён!? Үгүйээ!! үгүй тэр яасан гэж тэгэх юм тэнэг жина!! Тэр тэгэхээр хүн биш! Чи ч тэрний хувьд чухал нэгэн биш!
-" Зодуулсан гэжүү!" гэтэл тэр толгой дохин -"Би гайхаад барахгүй нь! Яаж тийм зүйл болчихво!? Тэр уул нь сайн залуу байсан юмсан!"
Сайн залуугаа ч хатдаа!! гэхдээ түүний үхэл намайг хангалттай зовоож байна. Бэкхён биш гэдгийг би 100хувь.баттай мэдэхгүй учраас түүний төлөө зовох санаагаа удирдаж чадахгүй байна. Бэкхён чи тийм зүйл.хийхээр хүн биш.тиймүү!?
-"Тэгээд хэрэгтэн яасан!?" гэтэл тэр мөрөө хавчин -"Олдоогүй гэсэн! хяналтын камерт бүлэг залуучууд бичигдсэн байсан ч царай нь огт харагдаагүй. Энэ их том хүний захиалгат аллага байх!"
Дахиад л санаа минь зовж байна. Тэр надаас болж тэнэг зүйл хийхээр хүн биш гэж өөрийгөө үгүйсгэх ч өчигдөр түүний - "Миний өмчид халддаг овоо новш юм гээч" гэдэг хүйтэн өнгө аясаар хэлэх түүний үг болон ёжлох байдал огт толгойноос гарсангүй. Би хэрэггүй хэлж тиймүү!? Би хүн алчихсан бололтой!
-"Гэхдээ санаа зовох хэрэггүй ээ тэнэгээ! цагдаа нар олно гэсэн!"
Би ч толгой дохин аль болох энэ талаар мартахыг хичээн түүнлүү харан ажиглавал тэр яг л жоохон хүүхэд шиг халуун цайг амандаа хүргэн нэг болиод барьж тавих нь инээдтэй ч юмшиг!
-"Үнэнийг хэлэхэд.би чамайг амиа хорлох гэж байнаа л гэж бодсон!" хэмээн намайг шоолон чанга чанга инээх бөгөөд харин би нүдээ эргэлдүүлсээр -"Чи тийм тэнэг юмуу!! гурван давхраас үсэрч үхсэн хүн гэж хаанаас сонсоов!!" гэтэл тэр мөрөө хавчин
-"Чи яг л үхэх гэж байгаа царай гаргаад байсандаг!"
-"Салхи хүчтэй хамарлуу ороод л тэнэг царайлаа биз!!" Гэтэлтэр чанга инээн элэгээ тэврээд -"Чи ч үнэхэр тэнэг хүн нь нотлогдчихлоо."Бид өдөржин хэрэлдсээр харин тэр эцэст нь надтай тоглоом хийж ярилцахаа больсон.
-"Чи яагаад энд байдаг юм!?"
-"Аав минь намайг түүнд зарчихсан!" гэтэл тэр уулга алдан -"Аймшигтай!! чи тэгээд яасан!?"
-"яахав тэгээд нууц амрагын нэр зүүгээдл энд байнадаа!" гэтэл тэр гүн бодолд автан нэг хэсэг надруу ширтэн харин би түүний өмнүүр гараа савчин -"Зүгээр үү хэрүүлчээ!?" гэтэл тэр толгой сэгсрэн -"Чи зугтах гэж оролдсонуу!"энэ үгийг сонсох төдийд Бэкхёны надад уурлаж байгаа царай нүдэнд харагдан толгойг минь хангалттай өвтгөж байлаа.
-"Мэдээж! гэхдээ би дахиж хэзээ ч зугтахааргүй болсон!" гэтэл тэр ч толгой дохин биднийг дахин чимээгүй байдал ноёрхон авлаа.
![](https://img.wattpad.com/cover/93287470-288-k447590.jpg)
YOU ARE READING
°Demon•
FanfictionБи түүний хүслийг хангагч. Түүний хувьд өөр хэн ч биш. Бид ийм л харилцаатай хүмүүс.