Хэсэг:10

11.4K 635 24
                                    

-"Жинааа!!!!! Хараал ид жина чи хаана байна!" хэмээн орилох дуунаар нүдээ нээвэл би газар хэвтэж байна. Удалгүй хаалга онгойн жундэ орж ирэн намайг харснаа бушуухан ирэн тэврэх нь тэр. Тэр үнэхээр айчихсан харагдаж байна"

-"Жундэ юу болоов!?" гэтэл тэр санаа алдан
-"Чамайг алга болчихож гэж их айлаа!" гэх нь тэр. Энэ хүнийг дээ!
-"Мангар! Би хаашаа явах юм!?" гэтэл тэр надаас холдон мөрөө хавчаад
-"Бэкхёнд хэлсэнүү!?"

Би өчигдөр энэ талаар их бодсон Би.Бэкхёнаас хүүхдээ нуухаар болсон. Учир нь тэр хүсээгүй хүүхдээ үзэж чадахгүй. Бас дээрээс нь миний тээж байгаа хүүхэд шүүдээ. Магадгүй түүнд мэдэгдээгүй нь бидэнд тустай байх

-"Би түүнд хэлж чадахгүйээ!" гэтэл тэр санаа алдан толгой дохисоор намайг чирэн доош буулаа.

-"Жимс идэхүү!? ямар хоол идмээр байна!" хэмээн хормогч зүүн миний урд инээмсэглэн зогсов. Бэкхён яагаад түүншиг байж болохгүй юмбэ!? Дахиад л бэкхён! би яагаад үргэлж түүний талаар боддог юмбол!?

-"Би зүгээр л ус уумаар байна!" гэтэл тэр толгой дохин ус аягалж өгтөл түүний утас хангинан дугарав. Тэр авах эсэхдээ эргэлзэж байгаа бололтой эхний удаа зүгээр орхин дараагийн удаа утасруугаа ширтэж байснаа санаа алдсаар авах нь тэр.

-"Байна уу?, Бид уулзахаар харилцаатай хүмүүс билүү!? Зза …  ойлголоо!" хэмээн утасаа таслан надруу инээмсэглээд
-"Би удахгүйээ!" хэмээн хацарнаас минь чимхэн гараад явах нь тэр. Түүний ийм байдалтай байгааг анх удаа харж байна. Айсан эсвэл уурласан!?

Түүнийг хүлээнгээ усанд орохоор шийдэн шүршүүрт зогсож байгаад гарч иртэл бэкхён гартаа тортой зүйлс барисаар орж ирэн намайг хэсэг ширтэж байснаа дээд давхарлуу гарах нь тэр.

Тэр бас яачихсан юм!? Түүнд бага зэрэг гомдсон учраас дээш гаралгүй хөргөгчөө ухан зогсож байтал хэн нэгэн намайг эргүүлж харуулан хөргөгчинд тулуулаад
-"Жина чи надад хэрэгтэй байна!"

Хараал ид! бэкхён би чиний хүслийг хангахаас залхаж байна!

Би түүнрүү зүгээр л ширтэн зогсож байтал тэр миний гарнаас атган дээш оруулж ирээд миний цамцыг тайлан харин би нүдээ тас анитал тэр толгой дээр минь ямар нэг юм углах нь тэр. Бурхан минь тэр бас юу л сэдээд байна даа! Удалгүй нүд гэрэлтэн нүдээ нээвэл  тэр надад даашинз өмсүүлсэн бололтой түүнийг янзлан зогсож байлаа.

Би дахиад л дэмийрээд жундэг бэкхён гэж хараад байна уу!? Эсвэл энэ зүгээр л зүүд үү!?
-"Бэкхёнаа!?" гэтэл тэр толгой дохин -"Чамд яг таарна гэж мэдсэн юмаа! Үнэхээр үзэсгэлэнтэй байна!" гэсээр намайг чирэн тольны өмнө зогсоотол энэ даашинз үнэхээр л надад сайхан зохиж байна!

°Demon•Where stories live. Discover now