Өнөөдөр бёнигаа жундэгийн авга эгчийнхээс очиж авах ёстой болохоор жундэгийн чихэндээр амаа тавьж байгаад
-Босоорой жундэ! хэмээн орилтол тэр цочсондоо дээш болоход нь бид мөргөлдөн би хамраа барьсаар газар суулаа.
-Яаааа! хамар чихлээ! гэтэл тэр босож ирэн миний урд суугаад
-Уучлаарай! тэгж сэрээхэд хэн дуртай байх юм! Хэмээн гомдоллон намайг татаж босгоод хувцасаа өмсөж байлаа.Бид өглөөний цайгаа уун түүний эгчийхрүү алхаж байна! Гадаа үнэхээр сайхан байна! яг л диваажин шиг!
-Жундэ! Тоглоомчгүй чи өөр эмэгтэйдээ танилцах хүсэл байгаа юу!? гэтэл тэр миний эрүүнээс барин өөрлүүгээ харуулаад муухай ширтэх бөгөөд би ч юм бодолгүй
-Ядаж өөр эмэгтэй! гэтэл тэр уруул дээр минь хуруугаа тавин толгой сэгсрэнэ.-Аа миний бяцхан бёни сайн байсан биздээ! хэмээн үрээ тэврэн нүүр нүдгүй үнсэж гарлаа!
-Авга эгчээ баярлалаа! Хэмээн жундэ түүнд авсан зүйлсээ өгөн харин би
-Хэдүүлээ гарч хоолонд орьё тэгэх үү!?
-Сайхан санаа байна! гэсээр бид авга эгч болон түүний нөхөртэй нь хамт энэ хавын хамгийн сайн хоолтой газар орон суулаа.Авга эгч бид хоёрлуу үе үе жуумалзан
-Өчигдөр оройг сайхан өнгөрүүлсэн биздээ! Хэмээн би ч нүдээ эргэлдүүлсээр
-Жундэ хурхираагүй бол сайхаан! гэтэл тэд ч инээлдэн харин би бёнигоо идэх шахам үнссээр л. Ямар их санаавэ!?Бид хоолоо идэцгээн ид дундаа орж байтал жундэ нойл орно гээд байдаггүй. Би ч гадаа гарч агаар амьсгалахаар шийдэн бёнигаа эгчид өгчихөөд гадаа гаран дээшээ ширтэж байтал нэг жаалын
-Өө жина эгч! гэх дуу сонсогдон урагшаа харвал чанёол болон Бэкхён нар зогсож байлаа.Зүрх минь цохилохоо боливуу л гэлтэй агаар амьсгалахад ч бэрх болон гагцхүү бэкхёнлуу л миний харц чиглэж байлаа. Тэр намайг цоолох нь холгүй ширтэх бөгөөд би үнэхээр их сандарч байна. Дахиад л таарчихлаа. Энэ удаад тэр намайг харчихсан. Үүнээс илүү ноцтой зүйл байхгүй шүүдээ! Яг одоо бэкхён дээр очоод ханатлаа тэврүүлэн уйлмаар байгаа ч надад тийм эрх байхгүй биз
Бид хэсэг ширтэлцсэний эцэст бёл миний өмнө ирж зогсоод
-Сайн уу хөөрхөн аниа!
Би ч байдлыг гартаа аван түүний өмнө явган суугаад
-Өө сайнуу бёл! ямар хөөрхөн болоовэ Зул сараа сайхан тэмдэглэснүү!? гэтэл тэр толгой дохин
-Аниа танилц! энэ миний аав чанёол бас миний хайртай ах бэкхён!Тэгэхээр энэ жаал чанёолын хүүхэд байхнээ!? Яаж ийм хүнээс ийм хөөрхөн хүүхэд гардаг байнаа!? Бурхан үнэхээр өгөөмөр загнаж!
-Харин энэ эгч бол дээр намайг төөрхөд тусалсан эгч! Манай бэкхён ахын хайртай эмэгтэйтэй нь адилхан нэртэй байгаа биз!
YOU ARE READING
°Demon•
FanfictionБи түүний хүслийг хангагч. Түүний хувьд өөр хэн ч биш. Бид ийм л харилцаатай хүмүүс.