Special Chapter

9.1K 603 32
                                    

HAPPY VALENTINE'S DAY!

-Бёни! Босоорой гэсээр тогооноос том гэдсээ арай ядан дийлсээр түүнийхээ өрөөнд орж ирвэл тэр аль хэдийн босчихсон бололтой ороо хураачихсан байв.

-Хөөх миний хүү ч шаламгай болжээ гэсээр гал тогоонд орж ирвэл тэр сандал дээр гишгэн арай ядан ширээнд хүрж байх бөгөөд шоколад хайлуулан хэвэнд оруулж байгаа бололтой том алаг нүдээрээ их л нухацтай харан хэлээрээ уруулаа долоож байлаа.

-Юу хийж байгаа юм бёни? Гэтэл тэр хийж байсан юмаа надаас нууж байгаа бололтой ардаа нуун

-Юу ч биш..эээ ээжээ!

Тэрний хацар ам гээд тэр чигтээ шоколад болсон байсныг тэр мэдээгүй бололтой. Би ч инээсээр толгой дохин

-Ойлголоо би мэдээгүй юмшиг л байядаа.. Гэтэл бёни маань санаа алдан

-Ээжээ! Өнөөдөр хайрын өдөр биздээ? Тийм байтал аав бас оройтож ирэх үү?

Мартаж орхиж. Өнөөдөр валентин гэдгийг. Гэтэл ийм бяцхан амьтан хүртэл мэдээд дээрээс нь сайн охиндоо шоколад хайлуулж байхад... Жирэмсэн болсноос болж их юм мартаж байхшив!

-Аав нь эрт ирэх байхаа гэтэл тэр инээмсэглэн амандаа дуу аялана.

Бэкхёныг эзгүйд тэр л намайг хамгаалж халамжилдаг цор ганц эр хүн. Өдөр өдрөөс түүний биеэ дааж байгааг харах шиг жаргалтай юм гэж байхгүй биз.

-Тэгээд сайн охиндоо өгөх гээюу? Гэтэл түүний хацар улайн надруу ширтэх бөгөөд яаж худлаа ярих вэ гэсэн шиг л ийш тийш нүдээ гүйлгэн

-Б...багшдаа! Ээжээ хурдан хувцасаа солиоо! Цэцэрлэгээс хоцрох нь!

Тэр намайг өөрөөсөө холдуулан бага зэрэг түлхэх бөгөөд би ч түүнийг шоолсоор хувцасаа өмсөн түүнийг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр боллоо.

Явах замд тэр минь шулагнан өөрийн ертөнцийн бүхий л зүйлээ надтай хуваалцана.

-Охидууд араас гүйгээд хэцүү байнаа ээж!

Түүний энэ зан яг л аав шигээ юм... Инээдтэй гэхүү онгироо гэх үү энэ зан нь.. Дэндүү эгдүүтэй

-Ахх тэгээд одоо яах ёстой вэ ээж нь? Гэтэл тэр толгойгоо маажснаа

-Царайлаг төрсөн нь одоо миний хохь юмдаа тэ хэмээн надруу харах бөгөөд би ч инээсээр түүнийхээ хацарнаас чимхтэл тэр орилон

-Ээжээ!!!

-Ю..юу болсон бэ? Гэтэл тэр муухай царайлсаар

°Demon•Where stories live. Discover now