Хэсэг:14

12.3K 671 26
                                    

Бие минь хөших шиг л болон түүнлүү ширтэх харцаа салгаж чадсангүй. Гар салганан цус минь гүйхээ боливуу л гэлтэй!

-Миний бодсон үнэн бололтой тиймүү!? хэмээх түүний хоолой өчигдрийн уянгалаг эелдэг бэкхён биш! Яг л урьдны аймшигтай хүйтэн хоолой

-Бэкхён би тайлбарлая! гэтэл тэр ёжтой инээсээр
-Ингээд л надаас татгалзаад байж тиймүү жина!? Чи ч надаас дутхааргүй завхай амьтан бололтой! хэмээн надруу ойртох бөгөөд жундэ түүнийг хөндөслөн зогсоод

-Тэгээд чи өөрийгөө хүн чанартай амьтан гэж бодооюу!? хэмээн харин бэкхён түүний урд очин зогсон ёжтой инээгээд

-Хараал идсэн чамшиг нохойг би алах ёстой байж тиймүү!? Хүний хүнлүү хандарч шагайхаа тийм зөв гэх гээд байгаа хэрэгүү!? гэтэл жундэ инээмсэглэн
-Чамшиг жинаг орондоо л ашигладаг новш би биш! гэтэл бэкхён түүнийг цохин унагаах нь тэр!.

Би ч сандарсандаа түүнийг хорин хойш болготол бэкхён миний мөрнөөс чанга атган

-Яасан! надаас өөр хүнтэй унтах тийм сайхан байна уу жина!! Хараал идсэн тэр хүүхэд миний хүүхэд мөн байсан гэхэд би эргэлзэж байна!

Түүний сүүлийн өгүүлбэр намайг хангалттай зовоож байв. Тэр яагаад надад итгэдэггүй юмбэ!? Яагаад ганц ч удаа гэсэн намайг орны хүүхний нүднээс өөрөөр харж болдоггүй юмбэ!?

-Бэкхён! Чиний хүүхэд нь үнэн! гэтэл тэр ёжтой инээн

-Чамшиг хүүхнүүд биеэ үнэлэгчдээс дор хүмүүс! Чамд надаас өөр ингэж халамжлах хүн олдохгүй! хэмээн тэр намайг хажуу тийш болгон зөөлхөн түлхтэл Жундэ түүнийг заамдан аваад

-Эмэгтэй хүнд гар хүрэх чамшиг юмнууд үхсэн нь дээр! хэмээн түүнийг цохьтол Бэкхёны амнаас цус урсан тэр түүнийгээ ёжтой инээн арчсаар

-Жина! Чи намайг сонгох уу энэ арчаагүй өөрийгөө ч хамгаалж чадахгүй новшийг уу! гэсээр жундэг цохин унагаан дээрээс нь хэд хэд өшиглөн
-Одоо энд гүйцээчихэе! Чиний новшийн амийг нэхэж ирэх хүн байхгүй тиймүү! хэмээн тавиур дээр байх ваарыг түүний дээрээс цохин хагалах нь тэр.

Би ч одоо л ухаан оровуу гэлтэй бэкхёныг хойш татан өөрлүүгээ харуулсаар
-Бэкхён гуйя! Би чамд хайртай! Юу ч болсон би чиний дэргэд байна! Гэтэл тэр ёжтой инээн миний хүзүүгээр гараа оруулан

-Надад хэлээч тэр новш чиний хувьд юу вэ!? хэмээн ёжтой инээн харин би жундэ руу харвал тэр босоод сууж байх бөгөөд түүний нүүр дахиад л авах юмгүй болж! Дахиад л миний буруугаас болж тэр ийм байдалд орчихлоо. Бид магадгүй ингээд зогсох ёстой байх. Миний амьдрал новш байж болох ч түүнийх тийм байх ёсгүй!

°Demon•Where stories live. Discover now