-"Эндээс явж үз ноён им!" гэтэл тэр надад тортой зүйлсийг өгөөд -"Би муу ч чиний аав им жина!" хэмээн инээмсэглэсээр хоолны ширээний ард суун дуу дуулж эхэллээ. Би түүнийг болдог бол энэ хоёр гараараа боогоод алчихмаар байна!!
-"Эндээс яв удахгүй бэкхён ирнэ!" гэтэл тэр надруу ширтэн инээмсэглээд -" Миний охин бэкхёны эхнэр шиг ярьж байх шив!! Тэр чинь эхнэртэй хүн!" хэмээн хуруугаа толгойныхоо урд авчран эргүүлж байлаа. Би түүнд муугаа үзүүлж болохгүй. Жина чи түүнийг давах хэрэгтэй!
-"Түрүүн өөрөө хэлсэн байхаа!? Би бэкхёнтой жаргалтай байгаа!" гэтэл тэр толгой дохин -"Зөвхөн орондоо л тиймүү!?"Хэдий миний уур аймшигтай их хүрч байгаа ч би аль болох тэвчихийг оролдон түүнлүү цэхэлзэн зогстол тэр толгой дохисоор -"Зүгээр л аавдаа яагаад хоол хийж өгч болохгүй гэж?"
-"Тэр эхнэрээрээ хийлгэвэл яасан юм !?" гэтэл тэр толгой сэгсрэн -"Би охиныхоо хоолыг идмээр байна!"Би яаалтачгүй түүний энэ новшийн занд ороогдон тэр авчирсан хоолыг нь халаангаа -"Наад бузрын амаараа битгий охин гэж дууд!" гэхтэй зэрэгцэн дахиад л дотор муухайран хий огиултал тэр ёжтой инээсээр -"Арай жирэмсэн болоогүй биздээ!?" Гэх нь тэр. Түүний хоолойны өнгөнөөс үзвэл тэр их л баярласан бололтой. Аймшигтай араатан!
-"Битгий ийм новшийн зүйл бодож бай!" гэчихээд амаа арчин зогсож байтал тэр босож ирэн -"Эцгийн хувьд хэлэхэд чамайг хайрладаггүй хүнээс хүүхэдтэй болсноос эртхэн наад гайгаа устгуулсан нь дээр шүү! Танихгүй хүний хувьд хэлэхэд чи өрөвдөлтэй байна! Бэкхён мэдвэл чамайг болон наад алдааг чинь гудамжинд хөөж гаргана!"
Түүний энэ бахдалтай байдал миний уурыг аймшигтай их хүргэж байна. Тэвчиж байсан уур минь аль хэдийн гаран түүнлүү халуун хоолоо цацаад -"Новш минь зүгээр л зайл!! Миний амьдралаас бүр мөсөн зайлаад өг!!!!Ямар гайгаараа би чиний охин болчихвоо!!" хэмээн орилон зогсож байтал хэн нэгэн намайг тэврэн тайвшруулж байсныг одоо л мэдэрч байлаа.
Арай ядан тайвшран түүнээс холдтол Жундэ миний урд гарч зогсоод -"Та хэнбэ!? Жинаг харвал түүний дургүй хүн бололтой одоо гарна уу?!" гэтэл тэр хувцасаа гөвөн инээмсэглээд -"Жина аргагүй миний охин бололтой!" хэмээн ёжтой инээсээр хаалга саван гарлаа. Толгой эргэн доош суутал тэр намайг сугадсаар буйдан дээр суулган ус авчирч өгч байлаа. Тэр байгаагүй бол би бас л балрах байлаа!
-"Баярлалаа!" гэтэл тэр толгой дохин -"Саяны хүн чиний нөгөө яриад байсан аав чинь уу!?"
-"Аав гэдэг үг ч гоёдоно!" гэтэл тэр инээмсэглэн -"Жина! тэгвэл хамтдаа хөгжилтэй зүйл хийхүү!?"
Би түүнлүү гайхан ширттэл тэр толгойгоо маажин инээгээд -"Битгий ингэж хараад бай л даа! Зүгээр л санал тавьж байна!"
YOU ARE READING
°Demon•
FanfictionБи түүний хүслийг хангагч. Түүний хувьд өөр хэн ч биш. Бид ийм л харилцаатай хүмүүс.