1 - Боол

11.4K 389 8
                                    


Цонхоор орж ирэх гэрэл бүр зөвхөн намайг л хүсэмжлэх шиг....

"Нэг л өдөр бүх зүйл сайхан болно" - Би ингэж бодох дуртай. Гэхдээ амьдралдаа хэзээ ч тууштай, зоригтой алхам хийж үзсэнгүй. Бусдын л ижил өглөө босдог бас орой унтдаг, өдөрт гурван удаа хооллодог, нүүрээ угаадаг... аа тийм бас мөрөөддөг.

Мөрөөдлийн хувьд яг л үүл шиг... Тэр нь ч надад их таалагддаг юм. Үүл нэг л мэдэхэд алга болчихдог хэрнээ удаан ширтвэл хаашаа ч юм нүүсээр л байх нь хачирхалтай биш гэж үү? Ялангуяа нар жаргах, мандах үед өнгө нь тийм гэхийн аргагүй гайхалтай болон хувирдаг.

Миний мөрөөдөл яг л тийм байх... байгаа гэдгийг нь би мэдэж байгаа хэдий ч, яг ямар өнгөтэй, хаашаа явж байгааг нь даан ч мэдэхгүй. Гэхдээ л тэртээх үүлнүүд тэнгэрт байгааг нь би сайн мэдэж байна.

Намайг Гүнж гэдэг. 18 настай, мөр шүргэсэн урттай бор үс, бумбагар уруултай. Хэн ч намайг харсан би "энгийн" нэгэн. Өөр байхыг ч хүсэхгүй байна.

Миний хамгийн гол асуудал уйддаг бас ганцаарддагт л байгаа юм. Уйдахаараа үргэлж л этгээд хачин зүйл хийнэ. Гэхдээ тэднийг би дурсахыг хүсэхгүй байна. Харин сарын өмнө хийсэн тэр нэгэн зоригтой алхам минь үнэхээр СОЛИОТОЙ байсан гэж болно.

Уйдсан, ганцаардсан, хүссэн бас шинэ зүйл эрэлхийлсэн над шиг охины хувьд интернэт орчин яг л том далай шиг санагддаг. Тэндээс хүссэн ЭРДЭНЭС-ээ олж чадна гэдэгт итгэсэн далайн дээрэмчин... үгүй ээ, аялагч гэвэл надад зохих юм байна. Би тийм л зорилгоор бүгдийг эхлүүлсэн. Юуг эхлүүлсэн бэ гэж үү?.....

Яг нэг сарын өмнө би нэгэн нууц сайт олж нээлээ. Би нээгээгүйлдээ, гэхдээ ингэж бодох их таатай байдаг юм. Тэр нууц сайт нь үнэндээ бүлгэм гэхүүдээ, би сайн юу гэж нэрлэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л өдөр бүр тааралдаад байхгүй хачирхалтай хүмүүсээр дүүрэн байв.

"НУУЦ" гэж өөрсдийгөө нэрлэсэн 100 гаруй гишүүнтэй уг сайтад яг юу байдаг юм бол оо? гэж бодсон миний бие өөрийн мэдэлгүй л гишүүний хүсэлтээ илгээчихсэн. Тэнд бүртгүүлэхийн тулд анкет бөглөх ёстой юм байна лээ. Би ихэнхи асуултанд нь худал хариулсан.... ер нь яагаад би үнэн бүгдээ бусдад дэлгэх ёстой гэж?..

Нэр: Гүнж

Нас: 20 (Тийм ээ, би насаа нэмэхийг хүссэн юм. Илүү туршлагатай, амьдрал үзсэн харгадахын тулд)

Хүйс: эмэгтэй

Бэлгийн чиг хандлага: эрэгтэй, эмэгтэй (Би зүгээр л хоёуланг нь гээд биччихсэн. Аль нэг талд нь орохыг хүссэнгүй)

Онгон (Дууссан)Wo Geschichten leben. Entdecke jetzt