[1]

946 62 1
                                    


Өндөр өсгийтийн дуу чок чок хийх дуунаар өрөөнд суух өндөр царайлаг залуу дээшээ өндийн харж нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулах нь бүсгүйд цаанаасаа л зэвүүн мэдрэмжийг төрүүлнэ.

Бүсгүй : "Орж болох уу захирлаа"
гэж аль болох эелдэг байхыг хичээн асуулаа .

Залуу-"тэгээ тэг Жисү суу л даа ". гэх дуунаар бүсгүй түүний өмнө байрлах сандалд очин суув.

Залуу: "Тэгэхээр яах гэж дуудсан бэ гэхлээр...Чи мэдэж байгаа биздээ??"

гэж өнөөх зэвүүн инээмсэглэлээ тодруулахад Жисү арай гэж тэвчин юбканынхаа доод хэсгээс чанга атган суулаа .

Жисү: "яах гэж ?? Би өөрөө ч мэдэхгүй байна шүү"

Залуу хэсэг инээгээд:"Бурхан минь чамд хүн инээлгэх чадвар байна.За тэгэхлээр Ким Жисү чамайг би албан ёсоор ажлаас халж байна."

Гэхэд Жисү их л цочирдсон байдалтай нүдээ байдгаараа том болгоод

Жисү-"Би юу?? Яагаад вэ?"

Залуу-"Чи л яаснаа мэдэхгүй байв гэж.Эсвэл юу хийгээгүйгээ ч юм уу? За тэгэхлээр одоо ачаагаа аваад яв"

Жисү-"Би...би яахлээрээ халагддаг юм.Ажлын газар хүчиндэх гэж оролдсон та тэгээд яах юм?"

гэж нүдэндээ бүрэлдэж буй нулимсыг арай ядан тогтоон хэллээ .

Залуу-"Тэр үед чи чимээгүй байсан бол ийм байдалд хүрэхгүй л байсан юм"

Жисү-"Би таныг одоо ч цагдаад аваачаад өгж чадна"

Залуу-"Хайран цаг хугацаа , тэрний оронд өвчтэй байгаа ээж дээрээ очиж асар"

Тиймээ энэ бол өөдгүй новш . Новш гэхэд ч багадахаар амьтан. Харин би түүний өөдөөс эсэргүүцэж нэг ч үг хэлж чадахгүй байгаад өөрийгөө харааж зүхнэ.Би яагаад ийм сул дорой юм болоо гэх бодол толгойд минь эргэлдэнэ . Арай гэж хөлөө зөөн өөрийнхөө байрладаг ширээн дээр очоод юмаа эмхэлж байтал их нялуун үнэртэй сүрчиг мансууруулах нуу гэлтэй үнэртэж эхэллээ . Дотроо битүүхэн түүнийг биш байгаасай гэж хүснэ . Харин бурхан миний хүслийг сонссонгүй бололтой.

Жисү-"Яах гэж ирээв"

:"Чамайг хэрхэн гутамшигтай Хөөгдөхийг чинь харах гээд л "

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)Wo Geschichten leben. Entdecke jetzt