[4]

493 50 5
                                    


Хэд хоног харанхуй хонгилд хоносны эцэст нэг юм нарны гэрэл нүүрэн дээр минь туслаа . Нүдээ нээгээд эргэн тойрноо харахад ах нар минь хажууд байхгүй байсанд айдас минь төрөв . Яагаад энэд ганцаараа оронд дээр унтаж байгаагаа ойлгох юм алга . Удалгүй хаалга нээгдэхэд би гайхсаар түүний зүг харвал......

"Хурдан бос .Өнөөдрөөс бэлтгэл эхлэнэ"

"Кхм юун бэлтгэл" гэж асуусан харцаар харлаа .

"Мэдээж та нарыг аюултай залуус болгох бэлтгэл .Чи хурдан босох хэрэгтэй шүү . Бэлтгэлийн чинь багш их аймар хүн"

"Ах нар хаана байна"

"Бүгд чамайг хүлээгээд сууж байна . Алив наад өгзөгөө хөдөлгөөдөх " гэж хэлэхэд нь гайхсан ч би тэр дороо босоод тэндээс гарж тэрний зааварчилгаагаар том заалруу ороход үнэхээр л ах нар минь бүгд цугларсан байлаа .

"За одоо чиний өөрийгөө танилцуулах цаг ирсэн байх" гэхэд нэг залуу бидний урд зогсоод

"Намайг Сухо гэж дуудаж болно . Одооноос та нарын мэдлэг боловсролын багш хийх болно " гэж төв царай гаргасаар хэллээ

"Мэдлэг боловсрол" гэж жонгүг гайхсан мөн айсан байртай асуухад

Сухо " тиймээ . Би та нарыг олон хэлтэй болгож мөн хэмжээлшгүй эрдэм мэдлэгтэй болгон "

би ч энэ үгийг сонсоод инээхгүй байж чадсангүй . Жонгүг хичээлээс үнэхээр их айдаг . Одоо хүртэл айсаар байна .

" Үри макнэ ч айж байгаа бололтой шүү " гэж инээсээр хусог хэлэхэд жонгүг төв царайлсаар

" Өөрийгөө хичээ"......

Бидэнд эхлээд англи хэл заасан юм . Намжүүн хёнд ч атаархаж байна шүү . Энэ байдлаараа бол сухогийн хайртай шавь болох байх . Гэхдээ энэ бүх бодлын зэрэгцээ жисүү яаж байгаа бол гэх бодол бодогдоно . Тэр минь зүгээр л байдаг байгаасай . Сүүлд харахад хариугүй ухаан алдах гэж байгаа юм шиг харагдсан . Түүний зүгээр гэж найдья.

**Харин яг энэ үед энэ том газрын эсрэг талд*** мөн жисүүгийн талаас

жисүү болон охид сэрж харин түүнийг өнөөх залуу удалгүй авж явсаар нэгэн том зааланд авч ирэв.

Жэни " энэ юун газар юм болоо " гэж хошуугаа цорвойлгосоор хэллээ. Бид ч түүнийг өхөөрдөж байтал гэнэт хэн нэгний алгаа чанга цохихыг сонсоод цоччихов .

Нэг өндөр хүн " сайн байна . Иймэрхүү байдалтай бол та нар эрчүүдийг сайн татна"

" ингэхэд яг юугаа яриад байгаа билээ " гэж рөүс хачин царай гаргасаар хэллээ . Энэ үйл явцыг харсан миний онош тэрний өвчин жоохон сэдрэчихсэн бололтой

" хөөе галзуу новш минь . Иймэрхүү царай гаргаад байвал чи ч хол явахгүй юм байна гэсээр өнөөх залуу ойртсоор

"За танилцацгаая охидоо миний нэрийг Сэхүн гэдэг .Та нарт эр хүнийг хэрхэн татахыг заах болно " жуумалзсаар

"Өршөөгөөрэй Сэхүн эрхмээ, эр хүн татна гэж юу гэсэн үг вэ" гэж нухацтайгаар би асуулаа .

Сэхүн "Эр хүн хичнээн хүч чадал эрх мэдэлтэй байлаа ч тэд эмэгтэй хүний атганд орвол юу ч биш болж хувирдаг. Энэ нь та нарын давуу тал. Хэнд ч ялагдахааргүй эмэгтэй бай. Тэгвэл хэн ч чиний өмнө сөхрөнө" гээд сандал суугаад

"За эхэлцгээе " охидоо гэж инээсээр хэлэх аж.
-------------------
Ингэж л энэхүү юу нь мэдэгдэхгүй газрын хоёр талд хоёр хүчирхэг бүлэг бэлтгэгдэх болжээ . Нэг нь юуг ч хүч эрх мэдлээрээ хийж чадах бол нөгөө нь эрхэмсэг байдлаараа хэд дохиход л тэднийг өөрсдийн атганд оруулах хүчтэй болж эхлэв .Цаг хугацаа урсан өнгөрж тэд аль аль нь бие биенээ сангалзахаа байжээ .Тэдний сэтгэлрүү ус цацсан тэр хүнийг хэн болохыг дараагийн хэсгээс уншаарай......

Энэ бүхэн дөнгөж эхлэл хэсэг байлаа

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)Where stories live. Discover now