Жонгүг урт харанхуй хонгилоор явангаа энэ хонгилын эцэст юу байж болох талаар бодно. Магадгүй цөмийн зэвсэг эсвэл Намжүүний эд хөрөнгө байж мэднэ. Үнэндээ Жонгүг Намжүүны талаар тийм ч их мэдэхгүй аж. Тэхён л тэр хоёрыг анх уулзуулж байсан. Тиймээс тэр Намжүүнд тийм ч сайн биш.Жонгүгын утасны гэрэл хаалган дээр тусмагц Жонгүг ёжтой инээсээр хаалгыг татах гэсэн боловч цоожтой байлаа. Тэр угийн түргэн ууртай болохоор хаалгыг хүчтэй өшиглөж удалгүй хаалга нугасаараа салан цааш унахад Жонгүг том нүдэлсээр үлдсэн юм. Учир нь энэ Жонгүгын огт төсөөлөөчгүй зүйл байлаа
Жонгүг- Энэ....?
*******
Лиса Жэнни болон жинийг явсны дараа шүүгээгээ ухан тас хар хувцас гарган ирлээ. Зөвхөн тагнуулчид өмсдөг гэмээр бүхэлдээ сумнаас хамгаалах материалаар хийгдсэн байх бөгөөд Лиса тэрнийг өмсөнгүүтээ 15 см ийн өндөртэй өндөр өсгийтөө хөлдөө углаад багаа зүүж гэрээс гарлаа.
Тэр цагдаагийн газар гэсэн хаягтай газрын өмнө ирээд зориглон орж замд таарсан хамгийн эхний цагдаад
Лиса-Блакбантаны тухай мэдээлэл өгөх гэсэн юм
Гэж хэллээ
**********
Өөрийнх нь нууц өрөө онгойсон гэх дохиог авсан Намжүүн инээмсэглэж
-Сайн ажиллаа Жонгүг. Одоо бидэнд ганц л зүйл үлдлээ.
Тэр толгой дохиход хажууд нь машины цонхоор харж байсан Юнги зөөлхөн инээгээд
-Чиний талд ороогүй гэдгээ батлах гэж ямар их зовсон гээч. Чи ер нь энэ бүхнийг дууссаны дараа надад амралт өгөөрэй.
Намжүүн үрүүлээ нэг гараараа барин үлдсэн нэг гараараа юнгигийн тохиог нудраад
-Хён та унтахаа л бодож байна уу? Та ёстой хүний нойр хүргэтэл ярих юмаа.
Тэд ойрд инээгээгүйгээр инээлдэн ярилцасаар нэг л мэдэхэд Крисын компаний өмнө иржээ.
*************
Жэнни Жинийг чанга тэврэн
-Бид өөрсдийн бүгдээ алдсан ч магадгүй чи бид 2 биедээ зориулагдсан байх.
Жин инээж түүний нуруугаар гараа явуулангаа
-Тэгэлгүй яахав. Энэ бүхэн бол хувь тавилан. Тиймээс бид өнгөрсөн бүхнээ мартах ёстой.
ESTÁS LEYENDO
BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)
Fanfic.........Тэдэнд ямар ч амьдрах хүсэл байхгүй . Зүрх сэтгэл ч үгүй . Тэд бол аюултай залуус .Тэднээс болгоомжил! 18-19 Настай залуусыг буруугаар ашиглавал тэд юу ч хийж чадна . Дэлхийг ч сөнөөх хүч чадалтай ......