27. Stay with me(Rosmin)

335 37 1
                                    



Жимин итгэлгүйхэн эмнэлэгийн хаалгыг татлаа. Тэрний зүрх цээжнээсээ гарах нуу гэлтэй цохилж хар хөлс нь цувжээ. Тэр айсан. Түүний бүхэл бүтэн 3 сар хаа сайгүй хүн энд байхгүй байхвий гэхээс айсан.

Ахлах эмчтэй уулзсаныхаа дараагаар тэрээр 407 гэх тоотыг зүглэлээ. Мөн л хөл нь өөрт нь захирагдаж өгсөнгүй. Нүдэнд нь хуучирж элэгдсэн жижиг модон дээр 407 гэж сийлсэн тэмдэгтэй хаалга харагдах хүртэл тэр биш бол яах вэ гэж бодсоор байв.

Жимин-Би чадах ёстой.

Жимин өөртөө сонсогдохоор аяархан шивнээд хаалгыг нээн дотогш орлоо.

Жимин-Үгүй ээ би алдчихаж.

Орон дээр цааш харан хэвтэж байсан эмэгтэй түүний хайрт улбар үст биш харин хар үстэй нэгэн байсанд Жимин урам нь хугаран гарах хаалга руу зүглэлээ.

?-Жи..жимин??

Жимин дуу гарсан зүгрүү харвал сүүлд уулзсанаас хойш аймшигтай их турш өнгөө алдсан тэр сарнай цэцэг зогсож байв.

Жимин-Рөүс?

Тэр Рөүсийн ийм төрхийг харсандаа ч итгэсэнгүй. Жимин түүнийг чангаар тэврэхэд Рөүсийн нулиис түүний мөрөн дээр тусаж байв.

Рөүс-Са..санасан?

*****

Jimin's P.O.V

Тэр яагаад энд байгаа юм бэ? Галзуу хүмүүсийн байх ёстой түгжээтэй өрөөнд тэрэн шиг минь сайхан сэтгэлтэй нэгэн яагаад байдаг билээ? Түүний 3н сар солонгос улсыг самардах нь холгүй хайж байхад тэр бүх хугацаанд энд байсан хэрэг үү? Хэр их зовсон бол?? Даарж өлссөн болов уу? Энэ бүгдийг асуумаар байна. Гэхдээ надад түүний нүдрүү ширтэхээс өөр хийж чадах зүйл үнэндээ байсангүй.

Рөүс-Чи...үхээгүй байна.

-Тэгэлгүй дээ хонгор минь. Би ялаа гэж чамайгаа орхиод явах билээ.

Түүний жаргалтай харц алга болчихлоо. Тэр миний тэврэлтээс салан ямар ч үг хэлэлгүй орон дээрээ суухад би ч бас гайхаж байлаа. Тэр үнэхээр яагаад ингэж өөрчлөгдөө вэ? Би түүнрүү ойртох гэсэн боловч түүний үгс зүрхийг минь сийчих шиг боллоо.

-Танихгүй юм шиг амьдарцгаая . Бидний дунд юу ч байгаагүй юм шиг. Одоо явдаа. Удахгүй би эмчилгээтэй.

-Рөүс....

Тэр орондоо шууд орж намайг явах ёстойг дахин дахин хэлсээр байв.

-Би чадахгүй Рөүс. Учир нь би чамд хайр...

Рөүс-ЗАЙЛ ГЭЭД БАЙНА. Чи надад хэрэггүй. Бүх зүйл дуусан. Бүх зүйл....

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)Where stories live. Discover now