22

328 35 0
                                    


Jisoo P.O.V

Санаж байна. Бүгдийг. Түүнтэй өнгөрүүлсэн дурсамж, түүний юм болгоныг.

Хуримын тов гарж 2 долоо хоногийн дараа би гэрлэхээр боллоо. Хусог бас ээж яагаад ингэж аашлаад байгааг мэдэхгүй нь. Гэхдээ намайг түүнтэй гэрлэхгүй л бол Би эсвэл тэхёны толгой ахынх шиг болно гэсэн.

Чанёол...... Миний хувьд хамгийн сайн ах байсан. Түүний тасдуулсан толгойг харахад үнэхээр аймшигтай байса. Ямар нэгэн хатуу зүйлээр толгой дэвсээд авав уу гэмээр. Би хэдэн өдөр уйлсан ч түүний заасан зүйлсийг санан сэтгэлээ барьж байлаа.

Тиймээс би амьд үлдэж тэр хүнийг сайн явахыг харахын тулд Хусогтой гэрлэхээр болсон. Хүн болгоны сайн сайхны төлөө.

*****

-------Зохиолчын талаас-------

Жэнни жин хоёр хөгжилтэй зүйлс ярин инээлдэж зөвхөн бие биерүүгээ харах аж. Тэдний яриаг тасалдуулж Лиса нус нулимстайгаа холилдсоор орж ирлээ. Гайхсан Жэнни түүнийг тайвшруулах гэж оролдовч Лиса амандаа нэг л зүйлээ давтан хэлж байв.

Лиса-Юнги..... Алсан..

Жин түүний дэргэд өвдөглөн суугаад тайвшрахыг сануулж юу болсныг давтан асууна. Арай тайвширж амьсгаа авахтайгаа болсон Лиса өөрт болсон зүйлээ бүгдийг нь ярьж өглөө.

Юнги Аннаг буудаж алсныг. Дараа нь хүүхдийг нь бас буудсан талаар бүгдийг нь ярьлаа.

Жэнни- Аймшигтай . Ийм юм гэж юу байсан юм бэ??

Жэнни уурлангуй өнгөөр ярьж харин Жин санаа алдана.

Лиса- магадгүй тэр манай багын урвагч байх.

*******

Жисүгийн хурим ойртож тэр ч даашинз өмсөн хэрэндээ л сайхан инээмсэглэх гэж хичээнэ. Тэглээ гээд бүтсэнгүй. Түүний хуурамч инээмсэглэл, гуниг хурсан харц бүгд мэдэгдэж байв. Тэр хөшигний ард зогсоод өөрийгөө толинд харна. Цагаан даашинз өмссөн төрхөө Тэхёнд л харуулна гэж бодсон атал одоо тэр Хусогт харуулах гэж байна.

Гялалзлсан нулимс хацар даган урсахад Жисү гялс шувтарчихаад урагш харан хөшиг нээгдэхийг хүлээнэ.

Хөшиг нээгдэхэд тэрний төсөөлж ч байгаагүй хүн түүнлүү хүйтнээр инээмсэглэн харах аж. Тэхён. Хар хослол өмсөж үсээ дээш нь босгож янзлаад нэг гараа халаасандаа хийн зогсоно. Жисү түүний өмнө зогсох хүмүүсийг тойруулж харахад Хусог буйдан дээр жисүгийн ээжтэй сууж харин ард нь Тэхён болон нэг үл таних том биетэй эрэгтэй байлаа.

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)Where stories live. Discover now