"Энэ зүүд биш бол өөр юу гэж? Чи үхсэн гэтэл яагаад өөдөөс минь хараад байж байгаа юм""Чи намайг үхсэн гэдэгт итгэлтэй байна уу. Цогцсыг минь харсан юм уу"
"Тийм-ээ. Бишээ. Үгүй юм байна"
Би шууд хэлтэрхийгээ хаяад түүнийг чангаар тэвэрлээ .
"Ким Тэхён. Муу мулгуу новш. Чамаас болж би бүхэл бүтэн 5 жил шаналсан. Гэтэл чи хаана байсан юм. Бас яаж амьд гарсан юм бэ?"
Тэхён инээмсэглээд
"Их урт түүх л дээ. Сонсмоор байна уу?"
........
"За тэгээд ярь л даа. Чамд энэ 5 жилийн турш юу тохиолдсон юм."
Тэхёны орон дээр бид суух бөгөөд Тэхён дагзаа нэг маажилснаа .
"Нөгөө..... Намайг аав минь аварсан"
"Аав чинь?"
"Би бараг л үхэж байсан. Гэтэл тэр хүн намайг өөрийн гэртээ авчраад бага багаар эмчилж байсан. Солонгосын хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй хэрэгтэн учраас тэр эмнэлэг рүү явж болохгүй байв. Би түүний хүү учраас бүр ч болохгүй. Харин би маш ихээр цус алдсан. Аав өөрийнхөө цуснаас аван надад өгдөг байсан. Гаднаас эм тариа хулгайлаад л надад өгдөг байлаа. Тэр өөрөө их хэмжээний цусаа надад өгсөн байж хоол унд ч идэлгүй намайг л боддог байв. 4 жил гаруй намайг эмчлэх гэж оролдсоны эцэст би эдгэрж чадсан. Харин аав намайг харан инээмсэглээд Хайртай гэж хэлээд ... Тэгж нэлээд миний гар дээр үхсэн. Би үнэхээр муу хүү байгаа биз"
"Би ч бас муу охин байсан"
"Харин чамд юу тохиолдов."
"Үгүй ээ яахав би цагдаа болсон. Саяхан ээжийгээ алдчихсан. Тэгээд ганцаараа нэгэн болж хувирсан."
"Бүх Юманд уучлаарай. Би дэндүү тэнэг нэгэн байж. Чамайг алдсандаа харамсаад...... Би ахыг чинь алахыг үнэхээр хүсээгүй. Чамтай уулзахыг хүссэн ч намайг хараад уурлах байх гэж бодоод уулзахыг хүссэн хүслээ ханан дээр зурдаг. Тэнд чамд хэлэхийг хүссэн бүх үгс бий."
Би толгой сэгсрэн
"Үгүй дээ. Энэ чиний буруу биш. Ах минь буруу замаар орсон амьдралаа харин ч хурдан дуусгахыг хүссэн. Харин чи түүний хүслийг биелүүлсэн хэрэг. Би чамд огтхон ч уурлаагүй"
Тэр надаас болгоомжлон гуй нэг асуулт асуусан нь намайг инээмсэглэхэд хүргэлээ.
ESTÁS LEYENDO
BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)
Fanfic.........Тэдэнд ямар ч амьдрах хүсэл байхгүй . Зүрх сэтгэл ч үгүй . Тэд бол аюултай залуус .Тэднээс болгоомжил! 18-19 Настай залуусыг буруугаар ашиглавал тэд юу ч хийж чадна . Дэлхийг ч сөнөөх хүч чадалтай ......