[12]

405 46 2
                                    


Рөүс ухаангүй хэвтэж Жимин түүнрүү санаа зовсон харцаар харна. Хэн ч харсан тэд бол залуу гэр бүл. Гэвч тэдний хувьд бол өөр хэрэг.

Жимин Рөүсийн халааснаас унасан тайвшруулах эмийг аван түүнд ямар нэгэн буруу зүйл болсныг мэдсэн юм. Гэхдээ одоо тэдэнд ажил чухал байна.

:-Юу гэнээ? Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд ухаан алдсаан?

Тэдний гол бай болсон Крис хашхирах шахам эмнэлэгийн өрөөлүү орж ирэн нулимстай суух Жиминийг олж харлаа.

:-Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн гэх баталгаа чинь хаана байна?

Крис Жиминийг заамдан авсан байхад Жимин юу ч хэлэлгүй түүнд цаас сарвайлаа. Тэр бол энн бүхнийг батлах эмнэлэгийн хуудас байлаа.

:-Өөдгүй амьтан.

Жимин түүнрүү өшөрсөн харцаар харж харин Крис хэлэх үггүй боллоо.

Крис-Энэ бүхнийг далдлахад хэд хэрэгтэй бол??

Жимин- Энэ ганц мөнгө өгөөд шийдчих асуудал биш чамаас болж эхнэр минь гэдсэн дэх хүүхдээ алдсан. Тэгээд бас урьднын асуудалаа ч дуусгах хэрэгтэй биздээ Ноён Ву??

Крис түүний хэлсэн үгэнд гайхаж орхив. Учир нь түүнийг хүн болгон солонгос хүн хэмээн боддог ч Ву овогтой хятад хүн гэдгийг нь цөөхөн хэдхэн хүн л мэддэг билээ.

- Манай гэрт чиний хүүхэд одоо тоглоод сууж байгаа. Тэгсэн байтал одоо хүртэл Аннаг зовоож ханахгүй нь үү?

Энэ бол маш нарийн судалгаан дээр бүтсэн зүйл юм. Крис хятадад байхдаа нэг хүүхэнтэй унтсан нь Анна юм. Гайхамшиг ч гэмээр нэг зүйл нь тэр Анна гэгч Рөүстэй үнэхээр адилхан байлаа. Крис солонгосд ирэхдээ хүн амьны хэрэг хийсэн нь Аннаг хүүхэдтэй болсон гэж мэдээд алсан юм. Харин Блакбангтаныхан энийг маш сурамгай ашиглаж чадсан юм.

-Би одоо зүгээр л гараа хумхиад суухгүй шүү!! Эхнэр бас хүүхдийнхээ өшөөг авах болно. Хүлээж л бай.

Крис айж байсан ч тэрийгээ нуун

- Юу яриад байгааг чинь ойлгохгүй байгаа ч бид хохирлыг барагдуулах болно. Харин та чимээгүй байж өгөөч?

Жимин-Новш минь би чамайг алахад ч бэлэн байна шүү!

Жимин уурсан түүнийг Рөүсийн хэвтэх өрөөнөөс хөөлөө. Тэгээд утсаа аван Жисүрүү болсон хэмээн зурвас илгээв.

*****

Жисү цэцэг мөн бялуу барьсаар Крисын гэрлүү зүглэв. Тэгэхдээ нүүрэндээ бяцхан жуумалзал тодруулж байв.

Жисү-Крис?? Чи байна уу?

Крис өрөөний мухарт виски барин сууна. Жисү түүнд цэцгийг өгж

-Бусад хүмүүс яаадгыг мэдэхгүй ч би цэцэг харахаар тайвширдаг юм. Компаниас хамтарж ажиллахгүй гэж хэлсэн. Чамд хэцүү л байгаа биздээ?

Крисыг ийнхүү Жисү аргандаа оруулж байх хооронд Жимин хэвлэлийн бага хуралд сэтгүүлч нарт хариулж байлаа.

??-Компаниас нөхөн төлбөр авсан гэж дуулсан. Тэгвэл яг яах гэж энэ хурлыг хийсэн юм бэ??

Жимин-Энэ ганцхан хордоод хэвтэж байгаа манай эхнэрийн асуудал биш юм. Бидний алдсан хүүхэд мөн эхнэрийн минь хороох гэж оролдсон Крис захиралд шийтгэл өгөх асуудал юм.

??- Тэгвэл Крис захирал албаар хордуулсан гэх гээд байгаа хэрэг үү? Таа нар холбоотой юм уу?

Жимин-Бид дунд мөн ахлах сургуульдаа нэг сургууль байсан. Би их ичимхий хүүхэл байсан тул Крис сайн мэдэхгүй л байх. Би ангийнхаа нэг охинд дурлаж үерхэхийг гуйх гэж байхдаа тэр охиныг Крисд сайн гэдгийн мэдсэн. Крис түүнийг хаяж би дэргэд нь байж болох нь гэж бодтол тэрний минь гэдсэнд аль хэдийн хүүхэд бүрэлдсэн байлаа.
Бас энэ бүхэн хятадад болсон юм

??-Хятад??? Крис хятадад сурж байсан гэж үү? Бас тэр эмэгтэй хүүхэд хоёр яасан юм бэ?

Жимин- Эмэгтэй нь одоо хордчихоод хэвтэж байна. Харин хүүхэд нь ариа гэж үхлээс амилан одоо бидний нэрэн доор байгаа.

Жимин ингэж хэлээд 6 настай бяцхан хүүг тайзан дээр гаргаж ирэхэд сэтгүүлч нар улам шуугилдаж

?-Үхлээс амилсан гэв үү? Юу гэж ойлгох вэ?

Жимин- Крис бол хатад хүн. Бүх зүйл ээ орхин солонгост ирсэн учир нь тэр эхнэрийг минь алахыг завдсан. Гэхдээ тэр өөр хүн алчихсан. Тэр нь эхнэрийн минь сайн найз Жули юм.

*****

Крис хаалга нүдээд буй чимээг тэсэж чадалгүй хаалга тайлахад цагдаа нар түүнийг бүсэлж гавлаад авав. Мөн хэсэг цагдаа нар ухаангүй хүлүүлсэн хэвтэх нэгэн бүсгүйг нойлоос гаргаж ирэв.

-Ноён Крис... Крис Ву гэх нь зүйтэй байх. Таныг хүн амьны хэрэг хийж хүнд эрсдэлтэй бүтээгдэхүүн гаргаж мөн хүчиндэлтийн хэргээр баривчилж байна.

Крист ойлгох зүйл нэг ч байсангүй учир нь тэр өнгөрсөн шөнө яг юу болсныг сайн мэдэхгүй байлаа.

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)Where stories live. Discover now