Jisoo's P.O.V"Ким Жисү!! Чамайг цагтаа ирж бай гэж байнга хэлдэг юмсан!!"
Дарга надруу хашхирсаар би түүнийг аль болох тоохгүйг хичээн суудалдаа суулаа.
"Ганц удаа шдээ. Өршөөл үзүүлж болдоггүй юм уу?"
Дарга нүдээ эргэлдүүлэн миний ширээн дээр баахан хавтас тавиад
"Чиний өнөөдөр шийдэх ёстой хэргүүд. Бүгдэнг нь өнөөдөр дуусгана шүү. Юу хийж байгаад хоцорсноо сайн тунгаан бодно биз"
Дарга жуумалзаад явах нь надад нэг л сэжигтэй санагдав. Гэхдээ одоо яаая гэхэв. Энэ их хэргийг шийдэх нь дээ.
"Хараал идсэн Пак Чанёол. Чамаас л болж байгаа юм."
Түүний нэрийг дуудах төдийд л миний нүдэнд нулимс хурж буйг би мэдсэнгүй.
..........
Би алгуурхан алхаад ахынхаа зургийн өмнө ирээд түүний хамгийн дуртай цэцгийг өмнө нь тавьлаа.
"Та сайн ах байсан шүү"
Бүх зүйл дуусаад аль хэдийн 5 жил өнгөржээ. Жонгүг шоронгоос гараад түүний эхнэр лиса болон хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа. Харин Жэннигийн хувьд гэвэл тэр үргүй болсон ч Жин гэж нөхөр хичээж байгаад хүүхэдтэй болгочихсон. Азтай золиг шүү. Хусог намжүн Юнги гурав одоо сайн хүн болж хуулийн шалгалт өгнө гэсэн. Тэнцэх эсэхийг нь би мэдэхгүй л юм даа. Рөүс бүрэн биш ч багаар эдгэрсэн. Түүний гэдсэнд одоо хүүхэд байгаа гээд боддоо. Тэд дэндүү аз жаргалтай амьдарж байгаа. Надаас бусад нь.
"Таныг бас тэр хүнийг санаж байна"
Би нулимс дуслуулсаар оршуулгын газраас гарах гэтэл нэг хүн намайг зогсоолоо .
"Ээж?"
Ээж надруу инээх аядаад алчуураар нулимсыг минь арчин.
"Ярилцмаар байна уу?"
Би түүний өмнө гараа элгэндээ тэврээд нухацтай харна. Учир нь тэр бол солонгос даяар эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэй. Харин би цагдаа. Түүнийг барих үүрэгтэй.
"Чамайг намайг үзэн ядаж байгааг мэднээ. Гэхдээ би чамд хайртай байсан гэдгээ л хэлэх гэж ирсэн"
Хормын дотор сэтгэл дотор минь уур буцлаж эхэллээ. Би урдах ширээгээ чанга цохин түүн рүү муухай хараад
"Хэрвээ та надад хайртай байсан бол намайг муу замаар явуулахгүй л байсан. Намайг ахтай минь орхиж явахгүй байсан . Хайртай.. Хайртай хүнээс минь салгахгүй л байсан. Та надад хайргүй. Үгүй-ээ хайртай байсан ч та надад баталж харуулж чадаагүй . Одоо надад хайртай гэсэн ч тэнгэрт байгаа ах болон би хүлээн зөвшөөрөхгүй . Та бидний ээж биш!!"
YOU ARE READING
BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)
Fanfiction.........Тэдэнд ямар ч амьдрах хүсэл байхгүй . Зүрх сэтгэл ч үгүй . Тэд бол аюултай залуус .Тэднээс болгоомжил! 18-19 Настай залуусыг буруугаар ашиглавал тэд юу ч хийж чадна . Дэлхийг ч сөнөөх хүч чадалтай ......