26.Bad or good (Bts cypher)

345 35 0
                                    


Namjoon's P.O.V

-Чи юу гэж бодож байна?

Юнги ах доошоо харан санаа алдах миний дэргэд ирээд надаас асуухад би зүгээр л толгой дохилоо. Харин Юнги ах эмний үнэрнээс залхаж байгаагаа дахин дахин хэлсээр байв.

Юнги-Би итгэж байна??

-Юунд??

Юнги-Хусог эдгэрэх байх гэдэгт.

Би одоо хүртэл ухаангүй хэвтэх Хусогруу харан дахин санаа алдаад

-Бүхэл бүтэн 3 сар өнгөрчихөөд байхад сэргэсэнгүй шдээ.

Юнги- Тэгсэн ч гэсэн чи бүтэн 3 сар түүний сайн асарлаа шдээ.

Гадаа халуун нар төөнөж зүгээр л хэвтэх Хусогын духанд хөлс цувсан харагдана. Хажууд байх устай савнаас алчуур базан түүний духыг арчингаа

-Та юу гэж бодож байна?

Юнги-юу??

-Хүмүүс тэрнийг уучлах болов уу?

Юнги ах миний гарыг болиулж хусогын гарыг арчиснаа

-Түүний түүхийг мэдвэл уучилж л таараа. Гэхдээ тэр ч бас буруутай болохоор бусдад буруутгагдах эрхтэй.

Би доош суун

-Ахаа надад хэцүү байна.

Цээжиндээ зоолгуулсан сумнаас болж сэргэхгүй байгаа Хусогыг харах болгонд надад хэцүү байна. Түүний хэцүү амьдрал түүнийг аймшигтай нэгэн болгосон ч тэр миний сайн найз, гайхалтай ах, төгс гэр бүл минь.

Юнги-Тэгээд чи намайг амар байна гэж бодоо юу??

-Тэр...тэр миний төлөө донор болж байсан.

Ингээд би өөрийнхөө бас нэгэн түүхийг ярьж өглөө. Хэний хүүхэд гэдгээ мэдэхгүй 15н насандаа азгүй явдлаар эцэг эхээсээ элэгний хорт хавдар гэх өвчинг өвлөж авсан юм. Би амьдарх хугацаагүй гэж өөртөө итгүүлэн зүгээр л хана ширтэн суудаг болсон тэр үед Хусог л намайг аврасан. Надад элгээ өгсөн. Одоо харин надад элгээ өгсөнөөсөө болоод сэргэж чадахгүй байна.

Юнги-Тиймээ би чамайг ойлгож байна. Гэхдээ чи салах ёстой. Хар бараан бүх зүйлээсээ салах ёстой. Одоо чамайг гайхалтай ирээдүй угтаж байна.

*****

Шөнөжин Юнги ахын хэлсэн үгийг бодож хонолоо. Тэгээд эцэст нь нэг хүнтэй уулзвал сэтгэл санаа минь арай гайгүй болно гэж бодлоо.

Хар хаалганы өмнө зогсохгүй гүнзгий амьсгаа аван бариулыг доош дарлаа.

-Би ирлээ ээжээ!!

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)حيث تعيش القصص. اكتشف الآن