25. Not dangerous /Liskook/

384 33 0
                                    


*3 сарын дараа*

Тусгай тасаг гэх бичигтэй өрөөн дотор Лиса бичиг баримт цуглуулж харин жонгүг ээлжит нэг залхмаар яриагаа ярина.

Жонгүг-Яг тэр үед би хаалгыг хөлөрөө өшиглөөд....

Лиса-Чи наадхаа 3 сар тасралтгүй ярьлаа шдээ.

Жонгүг-Дуустал нь сонс л доо.

Лиса толгой дохин дахин бичиг баримтандаа анхаарлаа төвлөрүүлэхэд Жонгүг сэтгэл нь ханасан бололтой яриагаа үргэлжлүүлнэ.

Жонгүг-Тэрхэн агшинд Намжүн ахыг гэй гэж бодсон шүү.

Жонгүг инээмсэглээд Лисагийн гарнаас Намжүүний байрны зургыг гарган

-Ер нь тэгээд бэлэн гоймон чанаж ягаан хормогч өмссөн Жимин ахыг хараад л би ийм л юм бодсон.

Лиса-Гэхдээ би Намжүүнийг дутуу үнэлэжээ. Түүнтэй үргэлж өрсөлдөхдөө тийм ухаалаг сэтгэнэ гэж бодсонгүй. Би байсан бол Жиминийг барилга дотор байсан ч дэлбэлэх байх даа. Гэхдээ чи яагаад Тэхён байх сүүлчийн хугацаанд хамт байгаагүй юм.

Жонгүг санаа алдан

-Харин тиймээ. Жимин ахын гоймонгоос булааж идээгүй бол Тэхён ахад сүүлчийн удаа юм хэлж болох л байсан байх.

-Ингэхэд чи яагаад юу ч хэлээгүй юм?

Жонгүг гайхсан нүдээ асуулт эрсэн нүдээр солиход Лисагийн нүдэн дэх гуниг тодрон гарж ирлээ.

-Чи мэдэж байгаа байх. Жэнни эгч надад байдаг бараг цорын ганц гэдгийг. Түүнийг хүүхдээ алдаад уй гашууд автсан байх үед би түүний тийм төрхийг харахыг хүсээгүй юм. Би түүний хүүхдийг алсан алуурчны эрэлд гарсан. Нүх сүв болгоныг шалгасан ч эцэст нь би юу ч олж чадахгүйгээ ухаарсан. Хэрвээ алуурчинтай таарвал өөрийгөө хамгаалахын тулд тулааны урлагт шамдан суралцсан. Гэхдээ би энэ тусгай тасагт анхнаасаа байсан юм биш ээ. Зүгээр л Алуурчныг барихын тулд түр зур орсон хэрэг. Тэглээ ч би төрөлхийн сайн л даа *Винк* Тиймээс намайг битгий цагдаа гэж бодоод бай.

Жонгүг Лисагийн араас тэврэн

-Ингэхэд энэ бүх хэрэг дуусаад аль хэдийн 3 сар өнгөрчихөөд байхад чи яагаад завгүй зогсоод байгаа юм. Хэзээ завтай болох юм.

Лиса түүний бэлхүүсээр ороож тэврэсэн гарыг салгаад нүдрүү нь харан

-Нэг хэргийн учрыг олоод.

Жонгүг-Тэгвэл би шийдэхэд чинь туслья л даа

Лиса-Жисү эгч энд ажиллахаар болсон. Эгчийн сэтгэлийн яаж тайвшруулах вэ?

BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)Where stories live. Discover now