Өнөөдөр Блакбангтаныхан бүгд цугларжээ. Эхний даалгавар бараг бүтчихсэн учраас Чанёол тэднийг дааж байгаа нь энэ. Хөвгүүд болон эмэгтэйгээрээ ялгаран суух ба Тэхён Жисүгээс хараагаа салгаж чадсангүй.Чанёол:-"Өнөөдөр бол бидний зугаацах цаг. Ажил бараг бүтчихлээ шүү дээ"
Харин Лисад зугаацах бодол байсангүй. Тэр дотроо өөрийнхөө бага насыг бодож байв. Хар бараан дурсамж дүүрэн ч гэлээ гэрэлтүүлдэг ганц хүн нь Жэнни байж билээ
--------15 жилийн өмнө-----
Асрамжын газар
Лиса уйлсаар л газар юу ч юм бэ зурна. Тэр бол аав ээж мөн охин 3ын зураг байлаа. Лиса гэр бүлээ үнэхээр их санаж байв. Тэд бүгд ослоор өөд болоход Лиса ганцаархнаа энэ хорвоод үлдсэн билээ
"Чи шинэ охин уу?"
Түүний дэргэд 6н настай Жэнни ирэхэд тэр түүнрүү нэг харснаа дахиад л уйлаад унав
"Битгий уйл л даа. Би чамтай найз болох гэж ирсэн юм."
Жэнни түүнийг тэврэхэд Лиса охин нусаа татсаар
"Би ээж аавыгаа санаад айна. Би энд баймааргүй байна"
Гэж түүнд хэллээ. Харин Жэнни түүний зурсан зургын хажууд хөтлөлцөж буй 2охиныг зураад
"Гэр бүл байхгүй ч нөхөрлөл чамд байна шдээ. Хоюулаа яг энэн шиг найзууд болцгооё"
Лиса инээмсэглэж итгэлтэй нь аргагүй Жэннигийн гараас хөтөлсөн юм
---------------11 жилийн дараа--------
Жэнни Лисаг хорихоос гаргаж аван аманд нь Дүпү хийнгээ
"Энэ хэддэх вэ? 16хан настай байж хэдэн удаа хоригдох гээв?"
Жэннигийн дуу бага зэрэг ууртай байсанд Лиса айх шиг болж
"Гэхдээ энэ үнэхээр миний буруу биш ээ. Тэр шаргал үстийн л буруу"
Тэдэнтэй зэрэгцэн гарж байгаа Рөүс түүнрүү хялам хийж сэтэлсэн уруулаа долоосоор түүнрүү хурдтай гүйж ирэн
"Найз залуутай минь явалдаагүй юм бол яагаад зүгээр хэлж болоогүй юм?"
"Чи хэлэх ч боломж өгөөгүй бздээ"
Лиса Рөүсд хариу хэлэхэд Жисү бүүр цаанаас хурдтай гүйж
"ЯГ ОДОО НААНАА ЗОГС ПАК ЧЭЁОН. ҮХМЭЭРГҮЙ БАЙВАЛ ЗОГС"
Рөүс яаахаа мэдэхгү Жэннигийн ард нуугдчихав
Жисү-"Наанаасаа гараад ир гэж байна шүү"
BẠN ĐANG ĐỌC
BLACKBANGTAN /аюултай залуус/ (Completed ☑️)
Fanfiction.........Тэдэнд ямар ч амьдрах хүсэл байхгүй . Зүрх сэтгэл ч үгүй . Тэд бол аюултай залуус .Тэднээс болгоомжил! 18-19 Настай залуусыг буруугаар ашиглавал тэд юу ч хийж чадна . Дэлхийг ч сөнөөх хүч чадалтай ......