"Хайртай Арим би чамд хайртай одооноос чи биш би өвдье" гэсээр духан дээр минь үнслээ.
~~~
14хоногийн дараа
Нар нүүрэн дээр минь тусахад төвөгшөөсөөр сэрлээ. Нүдээ нухалсаар хэсэг урдаа байх зүйлрүү гөлрөн сууна. Гэтэл хаалга дугаран
"Сэрчихсэн юм уу яаг тааруулж орж ирлээ шүү" гэх Жунины хоолой тодоос тод сонсогдоно. Түүнлүү харвал гартаа тавцан дээр өглөөний цай бэлдсэн бололтой аяганууд байх нь тэр. Тэр өөдөөс минь харан инээмсэглээд аягатай зүйлсээ урд тавьж эхэллээ. Тэр үргэлжлүүлэн
"Энийг би өөрөө хийсэн. Яаж хийхийг нь мэдэхгүй байсан чинь үйлчлэгч эгч туслаад овоо дажгүй болсон амсаад үздээ" гэсээр надаас харцаа үл салгана. Хийсэн зүйлсийг нь ажиглахад өндөг нь энд тэндээ түлэгдсэн, зайдаснууд нь ч бага сага хорчийчихсон байхыг нь харахад үнэхээр өөрөө хийсэн нь илт байлаа. Мэдээж хэрэг үйлчлэгч эгчийн хийдэг өглөөний цайг гүйцэхгүй ч муугүй л юм. Гэхдээ тэр өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа. Гэтэл тэр
"Яасан бэ? Онцгүй байна уу? Би яаг мэдээд байсан юмаа боль боль битгий ид би эгчид аятайхан хоол хий гээд хэлчихье" гэсээр поднусаа татахад нь би гарнаас нь булааж аваад
"Амттай байна" гэхэд түүний царайны хувирал инээмсэглэлээр солигдон доош харлаа. Би үргэлжлүүлэн идэж эхлэхэд тэр ч хажуунаас нь идэж эхэллээ. Үнэхээр итгэмээргүй юм бидний харилцаа ийм болно гэж мэдсэнчгүй би хэтэрхий хурдан түүнд боломж олгосон ч зүрх сэтгэл минь зөвхөн түүнлүү тэмүүлж байсан хичнээн дургүй хүрч зэвүүцсэн ч эцэст нь би түүнийг хайрлаж харамладаг гэдгээ ойлгосон.
Удалгүй хаалга онгойн Жунины танидаг эмч нь ирчихсэн зогсож байлаа.
"Аримаа түүнд биеэ үзүүлчих тэгээд хэрэгтэй юу байна авчирж өгье" гэчихээд Жунин боссоор хажууд минь зогслоо. Би ч хариу толгой дохиход нөгөө эмч ах надруу хэсэг харснаа
"Их гүргэр охин юмаа тийм зүйлийн дараа юу ч болоогүй юм шиг ингээд байж байдаг. Биеэ сайн бодох хэрэгтэй шүү одоогоор чи бараг л төрснөөс ялгаагүй гам сайн бариарай бас өглөө оройдоо салхинд гарах хэрэгтэй байх гэж бодож байна. Мөн хоолоо сайн идээрэй. Алив цаашаа хараад суучих чагнаатхъя" гэхэд нь би хэлснээр нь арагш харан суулаа. Тэр хувцасны минь цаанаас чагначихаад
"Ерөнхийдөө бие чинь их тэнхэрсэн байна. Одоо витаминууд бичээд өгье тэрийг яаг цагийн дагуу угаарай" гэсээр цаасан дээр хэдэн юмнууд бичиж Жунинд өгчихөөд бөхийсөөр өрөөнөөс гарлаа.
YOU ARE READING
Тамлагч
AdventureЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?