Адгын новш.......Хараал идэг.......Үзэн ядахыг хүсээгүй юмсан......
Түүний доор бас л хэтэрхий зовж тарчилсандаа нулимс унагаана. Дургүй минь хүрэн түүний нүдрүү хорслын харцаар ширтэж байгаад"СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГАЖИГ НОВШ ҮХЭЭД ӨГӨӨЧ! ХАРХЫГ Ч ХҮСЭХГҮЙ БАЙНА" гэхэд тэр хөдлөхөө болин тааварлашгүй харцаар зөрүүлэн ширтсээр дээрээс минь босон нэг ч үг дугаралгүй өрөөнөөс минь гарлаа.
Дахиад л утгагүй нэгэн өдөр гэхдээ урьдныхаас бие минь хэтэрхий зовиуртай байх юм. Хоол идэх ч хүсэлгүй ийш тийш явж цаг нөхцөөх хэтэрхий уйтгартай юм.
~~~
3хоног олигтой хоол ч идэж чадсангүй. Тэрнээс болоод толгой өвдөн хамаг бие минь сулидаж байлаа. Жунин ч сүүлд болсон явдлаас хойш гэртээ ирээгүй. Үйлчлэгч эгч дагуулан хоолны ширээнд сулган амт үнэр султай зутан хийн идэхийг хүслээ. Гэхдээ өмнөөхөөсөө илүү давгүй байх чинь ямар нэгэн саад бэрхшээлгүй шууд л идэж болж байлаа. Өлссөн байсан бололтой хормын дотор идэж дуусаад гэдсээ барин өрөөлүүгээ явлаа.
Жунины талаас
"СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГАЖИГ НОВШ ҮХЭЭД ӨГӨӨЧ! ХАРАХЫГ Ч ХҮСЭХГҮЙ БАЙНА" гэхэд нь би гэдэг хүн амьгүй болсон мэт л болчихлоо. Түүний өрөөнөөс гаран өрөөндөө орж ирмэгцээ бодож тунгаах зүйл их байсан учир ажлын ширээнийхээ ард бүх зүйлийг эхнээс нь бодлоо.
Ямар ч хүн хайртай хүнээ зовоож тэр бүхнээрээ өөртөө ташаал авч чадахгүй. Хүн бүр түүнийгээ жаргалтай байлгахын тулд бүх зүйлийг хийдэг. Хүрхээс ч хайран мэт бүх зүйлээ түүндээ зориулдаг. Гэтэл би?? Өдөр болгон түүнийг уйлуулж өвтгөж зовоож тэвчээрийг нь барж туйлд нь хүргэдэг ингэхэд би яаг юу юм бэ? Яагаад ийм болчихсон юм бэ? Хэн ийм болгочихсым? Магадгүй Аримын хэлдгээр би сэтгэцийн ямар нэгэн өвчтэй юм болов уу? Хэрвээ тийм бол яах вэ? Бас тэр нь хэзээ ч эдгэхгүй бол яах уу? Бүр удам дамжидаг бол яах болж байнаа????? Жүмёон хён дээр очих хэрэгтэй. Тэр л надад тусалж чадна. Хэтэрхий их айх сандрах мэдрэгдэж байлаа. Хэрвээ би ямар нэгэн өвчтэй бол Аримыг өөрөөсөө заавал холдуулах хэрэг гарна. Гэхдээ би яаж түүнгүйгээр амьдрах юм бэ?? Би яах ёстой юм????? Жүмёон хён бол хар багын амьдралыг минь тэр чигт нь мэддэг мөн сэтгэл зүйч хүн болохоор бүх зүйлд минь тусалдаг. Итгэж болохоор найдвартай хүн.
Товлосон цагтаа Жүмёон хёны өрөөнд яаран орж ирлээ.
"Сайн уу? Жунинаа" гэж тэр их л тайвнаар хэлэх аж.
YOU ARE READING
Тамлагч
AdventureЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?