Trgl.
"Баярлалаа" гэхэд тэр зүгээр л өөдөөс минь инээмсэглэж байсан юм.
Би үнэхээр жаргалтай нэгэн болчихсон юм шиг дэндүү их инээж хөөрч байв. Гэхдээ би өнөөдөр яаг одоо тэднийг харахдаа бэлэн биш байна. Дэндүү их сандарч бас нөгөө талаараа балмагдаж байсан юм.
"Жунин" гэхэд тэр зурагтруу харсан чигтээ
"Мм" гэж сулхан дуугаар хэлэхэд нь
"Бид маргааш явж болох уу? Юу л даа надад эвгүй байна. Тэднийг тийм удаан хараагүй болохоор бас би өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм шиг санагдаад байна." ээрсээр хэлэхэд
"Тэгье дээ өнөөдөртөө сайхан амарчих" гэсээр надруу харлаа. Гэхдээ яагаад ч юм түүний нүднээс тийм гэхийн аргагүй уйтгар гуниг мэдрэгдсэнд би гайхаж орхив.
Өөрийнхөө хийсэн үйлдлийг гайхаад барсангүй. Би зүгээр л түүнийг яаг л алдах гэж байгаа юм шиг чанга тэвэрж байгаагаа мэдлээ. Хоолойгоо засан түүнээс холдоход тэр угз татан өөртөө наахад нь би асар их тайтгарал амар амгаланг мэдэрч байв.
"Би чамайг санасан" тэр санаа алдан тэврэх тэврэлтээ улам чангалж байлаа. Би хариу хэлэлгүй зүгээр л түүнийг тэвэрч байхад тэр үргэлжлүүлэн ярисаар
"Юу гээч үгнээс илүү үйлдэл чухал гэдгийг би үнэхээр хожимдож ойлгосон. Намайг өөрөөсөө түлхэж харааж зүхэж байхад чинь би зүгээр л бүгдийг төгсгөмөөр санагдсан. Гэхдээ би эцсээ хүртэл тэмцэнэ гэж өөртөө амласан. Хэзээ нэгэн цагт би бүх нүглээ наминчлах болно. Гэхдээ чи минь сайн байх хэрэгтэй чи бол миний эмэгтэй хэн ч юу ч гэсэн Жунинд байгаа цор ганц эмэгтэй. Чамдаа хийсэн бүх зүйлийнхээ төлөө чамаасаа уучлалт гуймаар байна. Аримаа намайг уучлаарай хайрт минь."
Түүний хэлсэн үгийг ухаж ойлговол маш их утга учиртай хэдий ч яагаад ч юм тэр зүгээр л надад захиж хэлээд байгаа юм шиг нэг л сонин санагдаж эхэллээ. Гэхдээ түүний үнсэлт урууланд минь мэдрэгдэхэд би бүх бодол санаагаа хязгаар нь мэдэгдэхгүй тийм нэгэн мэдрэмжинд төрүүлж орхисон юм.
"За хаачих уу хайрт минь?" тэр уруулаа салгасныхаа дараа маш чанга хэлсэнд нь цочиж орхив.
"Мэдэхгүй байна" Жунин духан дээр минь үнссээр
"Тэнэгхэн минь чамд харуулах өчнөөн зүйл байна. Хувцсаа өмсчихөөд ир" гэж хэлэн намайг түлхлээ.

KAMU SEDANG MEMBACA
Тамлагч
PertualanganЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?