Бид зам гаран нэгэн кафед орон сууцгаалаа. Би түүний өөдөөс харан юу ярих эсэхийг нь ажиглан хэзээ ам нээхийг тэсэж ядсан юм.
"Ханаас эхэлвэл зүгээр вэ?" тэр тайвнаар хэллээ.
"Тэр хаана байна?" миний асууж чадах асуулт ердөө л энэ байсан юм.
"Жунин чамд юу ч хэлээгүй бололтой?" гэж хэлээд асуулт эрсэн харцаар надруу ширтэж байлаа. "Чи түүний өвчний талаар мэдэж байсан уу?" үнэндээ сонссон зүйлдээ алмайрсан юм.
"Мэдэхгүй юм байна" хариулж чадах зүйл нь ердөө энэ л байв.
"Битгий миний яриаг таслаарай нэгд нэгэнгүй ярихаас илүү гол зүйлүүдийг л ярих учраас" гэж хэлээд тэр гүнзгий амьсгаа аван яриагаа эхлүүллээ. "Тэр багийн амьдраалаасаа авч үлдсэн сэтгэцийн өвчтэй. Хамгийн гол нь тэр өвчин нь чамайг харсан тэр өдөр хүртэл зүгээр байсан. Чи түүнд хэт их нөлөөлснөөс болоод түүний сэтгэцэнд маш том өөрчлөлт орсон. Бид энийг сүүлд Жунинтай ярилцаж байж оношилж гаргасан. Харин түүний одоогоор чамайг орхиод байгаа шалтгаан нь тэр эмчлүүлж байгаа."
"Тэгээд яагаад надад тэрийгээ хэлэхгүй ямар ч сураг чимээгүй алга болж байгаа юм? Би уулзмаар байна."
"Тэгж болохгүй ээ Арим. Бид чамаас холдуулсан шалтгаан нь цаагуураа маш их утга учиртай." түүний тайван өнгө аяс бага багаар сандралаар солигдож байлаа.
"Энэ бүгдэд тайлбар хэрэгтэй биз дээ"
"Тэр ховсын эмчилгээ хийлгэж байгаа. Энэ нь нэгэн төрлийн маш хүчтэй эмчилгээ. Юугсэн үг вэ гэвэл тэр ховсын эмчилгээгээр дамжуулж чамтай хамт өнгөрөөсөн дурсамжыг тэр чигт нь ой санамжаас нь арчиж хаясан гэсэн үг. Нэг үгээр чамтай таарахаас өмнө ямархуу байсан тэр түвшинд очсон гэж хэлж болно. Одоогоор гэвэл тэр сайн байгаа ч үе үе зүүдэнд нь чиний төрх буугаад, хий юм хүртэл харж байгаа учраас биеийн байдал хэлбэлзэлтэй тогтворгүй байгаа. Энэ эмчилгээ хэр үр дүнтэй байна тэр чинээгээрээ Жунины өвчин эдгэнэ гэсэн үг. Арим чамаас ганц зүйл гуймаар байна. Энэ бүх зүйл дуусах хүртэл түүний амьдралд дахин битгий орж ирээч? Хэлэхэд хэцүү ч чи дахин харагдахгүй байвал сайн байна ганц гуйх зүйл ердөө энэ"
Бүх зүйл утгагүй хоосон санагдаж эхэллээ. Энэ 2хон сарын хугацаанд бидний гэсэн бүх зүйлийг үгүй хийчихэж. Дотроос минь нэг зүйл чангааж хүлээж байсан итгэл минь хөсөр хаягдлаа. Тэр өөрийгөө эдгээж байгаа нь сайн хэдий ч би энд шаналж байхад тэр намайг бага багаар ой санамжаасаа арчиж байж.
YOU ARE READING
Тамлагч
AdventureЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?