Гэрийнхээ урдхан талын архины мухлагт ирлээ. Өнөөдөр энд л сэтгэлээ засахад тохиромжтой бололтой. Инээдтэй юм шаналаж байхад хажууд минь сонсоод түшээд авах хэн ч байхгүй найз нөхөд, танил, хайртай нэгэн минь ч гэсэн хүн ингэтлээ туйлдаа хүрдэг гэж мэдсэнгүй.
Өнөөдөр чи өөрөө өөртэйгөө л ярилцаж, өөрийгөө ойлгож суух юм биз дээ Арим гэж зөөлхөн амандаа шивнэхдээ сэтгэл минь хүндүүрлэж байсныг мэдэрснээс өөр зүйлгүй.
Хэдэн ч шил Сөжү уув дарууллагагүй миний мэдэж байгаагаар 5аас ч хэтэрсэн байх гэхдээ надад ямар ч өөрчлөлт алга илүү сэргээд ч байгаа юм шиг.
Дахиад л өдөр болж өнгөрсөн үйл явдал нүдний өмнө эргэлдсээр. Тэр ямар учиртай эмэгтэй талаар мэдэхийг юу юунаас илүүтэй хүсэж байв. Толгойд нэгэн хэвийн бодол эргэлдсээр ходоод минь ч архи хүлээн авч ханасан бололтой зүгээр л тооцоогоо хийгээд тэндээс гарч алхахаар шийдсэн юм. Толгой минь дэндүү сэргэг байхыг яана үнэхээр бүх зүйл миний хүслээс гажаад байх шиг. Дотроосоо бараг галзуурч мэдэх дөхсөн ч шүд зуун тэвчиж байлаа. Би түүнийг өөр эмэгтэйтээ байхыг ердөө харж чадахгүй байгаа нь сэтгэлийг минь зулгаагаад байх шиг. Яг одоо зүрхэнд минь шархлаагүй өчүүхэн хэсэг ч гэж алга бүгд цусандаа будагдан хэд хэдэн тийшээ хагаран унасантай ялгаагүй.
~~~
Гэрийн хаалгаар ороход чимээгүй байгаа нь гэрийнхэн минь унтсаныг илтгэж байлаа. Өлмий дээрээ зөөлхөн алхаад шатаар өгсөх гэтэл гэнэт гэрэл асав.
"Тэр хардаа би хэлээгүй юу ээж, энэ архины үнэрийг нь ээ танай бага охин чинь ч архичин болж дуусаж байх шиг" үнэхээр ийм үед эгчийн энэ үгс л дутав гэж дээ. Ээжийн үнэхээр урам хугарч байгаа байхдаа гэж бодон гэмшлийн мөртэй зогсож байхад харин ч эсэргээрээ ирээд толгойг минь илээд миний сонсохыг хүссэн үгсийг хэлж орхисонд би тайвширсан юм.
"Охин минь ээж нь чамайг юунаас болж шаналаж, нүдэнд чинь яагаад ийм их гуниг хуралдасныг хэлүүлэлтгүй мэдэж байнаа. Чи өөрийгөө өөрөө л харанхуй болгоноос татаж гаргах хэрэгтэй хичнээн хэцүү байсан ч амьдралд энэнээс цаадах бүх зүйл тохиолддог юм одоо чи өвдөг сөхөрчихвөл насан туршдаа амьдралын бүх эрээн бараанд сэхэхгүй болтлоо нухуулна жаахан ухаан зарцуулахад миний охин өндийгөөд л ирнэ. Хүссэнээрээ ууж идлээ гээд биеээ зовоож түрхэн зуур л бүгдийг мартана маргааш нь тэр мансуурал чинь арилаж урьдын өвдөлт болгон чамайг энгэртээ наана гэдгийг байнга боддог бай. Миний охин ухаантайдаа." гээд духан дээр минь үнэрлэхэд би хэзээ ч тайвширч байгаагүйгээрээ амар амгаланг мэдэрсэн нь гайхалтай.
YOU ARE READING
Тамлагч
AdventureЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?