6

3.7K 258 28
                                    

Уучлаарай үр минь ээжийнх нь буруу уучлаарай.......

Нулимс минь ар араасаа зогсолтгүй урсаж амьгүй болсон мэт л хий хоосон тааз ширтэн гэдсээ илэн хэвтэнэ. Би яаг юуны төлөө амьдраад байгаа юм бэ?? Хэнд ч хэрэггүй хог шиг л бусдад доромжлуулж ад үзэгдэн барин амьдраад байх шаардлага байгаа гэж үү? Эцсийн найдвар болж болох байсан ямар ч буруугүй тэр бяцхан амьтны оронд яагаад би явж болохгүй байсан юм бэ????? Яагаад???????

Хэтэрхий их бачуурч уур хүрсэндээ гэрээр нэг ориллоо. Дахин дахин орилж чарлан гарт минь залгасан байсан дуслыг салган тэр өрөөнд байсан бүх зүйлийг нааш цааш аван шидлэнэ. Шилэн зүйлс газарт унан хагарч гартаа тааралдсан бүх зүйлсээ хаашаа ч хамаагүй шидлэнэ ингэсэн ч бага ч гэсэн тайвшрахгүй байлаа. Гэтэл хаалга нээгдэн ардаас хэн нэгэн тэвэрхэд түүний тэр тэврэлт надад хүрч байгаа тэр бие цогцос хүзүүг минь ирвэгнүүлж байгаа тэр амьсгаа гэх мэт бүгдийг үзэн ядаж байлаа. Түүнийг өөрөөсөө холдуулахыг хичээн тийчигнэсээр сүүлдээ тамир минь барагдан газарт сөхөрлөө. Газар урдаа байх ханыг гөлрөн нулимс минь ямар ч мэдрэмжгүй урсан нэг л үгийг толгойндоо вирус шиг шингээж байв.

Үзэн ядаж байна Жунин..........

Жунин намайг орон дээр минь өргөж тавиад тэр хавиарх зүйлсийг цэвэрлэн явна. Гэтэл хаалга нээгдэн үйлчлэгч нар орж ирлээ. Тэдэнлүү харахад тэд ч гэсэн намайг өрөвдөж байгаа бололтой тааварлаж болошгүй гэмээр харцаар надруу ширтэж байлаа. Тэд ч цэвэрлэж дууссан бололтой өрөөнөөс бөхөлзсөөр гарахад нь Жунин надруу харан зогсож байлаа. Түүнийг харах төдийд л цээжин дотор нэг зүйл тээглэх шиг болон амьсгаа давчдаж бүх бие сэтгэлээрээ түүнийг жигшин хорсож байлаа. Хангалттай түүнлүү хорслын харц шидлэн нуруугаа харуулан хэвтэхэд хаалга хаагдах дуу гарав
.

Дахиад л нулимс үхмээр байна.........

Дахин хаалга нээгдэн аяга халбаганы чимээ сонсогдлоо. Гэтэл хэн нэгэн намайг өргөсөөр босж суулган өөдөөсөө харууллаа. Мэдээж тэр новш. Тэр аягатай хоолоо өмнө минь барин халбагадан өгөхөд нь поднусан дээр байсан хоолнуудыг нь тэр чигт газар шидлээ. Жунин ч надруу харан дахин хоолоо өгөх гэхэд нь гарыг нь хүчтэй түлхэхэд хийж ирсэн хоолнууд нь бүгд газарт хөглрөөстэй хэвтэнэ.

"Ичихчгүй яаж миний өөдөөс хараад сууж чадаж байнаа" гээд түүнлүү нөгөө л нэг жигссэн нүдээрээ цоолох шахам ширтэхэд тэр ямарч хариу үйлдэлгүй доош шал гөлрөн сууна.

ТамлагчWhere stories live. Discover now