14

858 93 7
                                    

Өнөөдөр бол орон тооны цомхотголын өдөр. Компаны захирал бүх загвар болон шинэ брэнд коллекцуудыг эхнээс нь авхуулаад нэгийг ч үлдээлгүй шалгадаг ба тэрний санаанд хүрээгүй таруухан загвар гаргасан бүх ажилчдыг халж оронд нь аль эртнээс ажилд орох анкет бөглөж тэнцсэн хүмүүс халагдсан ажилчдын оронд шууд ажлаа хүлээж авдаг тийм хурдацтай гэх үү ширүүн гэх үү аймшигтай өдөр хаяанд туллаа. Би ажилд ороод удаагүй ч муугүй хэдэн загварууд гаргасан. Манай захиралын нэг авууштай тал нь хэрвээ захиралд загвар таалагдвал түүнийг үйлдвэрлүүлж эхлэх бүх материал болон тусгай брэнд болгон түүнийхээ нэрийг хүртэл хамтдаа ярилцан гаргаад дэлгүүр дээрээ байршуулан олсон орлогоосоо шимтгэл хүртэл өгч ажиллуулдаг.

Загваруудаа хараад хараад нүдэнд тусах нэг ч загвар үнэндээ байсангүй.

Модел Сора ирж яваа үзэгдлээ "Яаж байна? Нилээн сандарсан харагдаад байх юм би загваруудыг чинь харж болох уу?"

"Бүгдийг нь засаж янзлаад овоо аятайхан болгоод байх шиг санагдаад байсан үгүй байна сэтгэлд ерөөсөө хүрсэнгүй. Ахлахын загваруудаас харахад дэндүү чамин хирнээ цаанаа л бусдынхаас содон харагдаж байна шүү дээ. Гэтэл минийх зүгээр л хямдхан дэлгүүрт бөөндөж зарагддаг бэлэн хувцаснуудаас ялгаа алга. Бараг л ажилгүй болох юм байна л даа." гээд бүх дотроо байсан зүйлээ Сорад яриж байхад тэр зүгээр л миний загваруудыг эхнээс нь авхуулаад дуустал нь харахдаа уулга алдаж эхлэв.

"Би чиний моделоор ажилламаар байна. Чиний хийсэн хувцсыг өмсмөөр байна Арим гайхалтай би энэ компанид моделоор ороод 2жил болсон ч ийм өвөрмөц загварууд харж байсангүй тэнгэр минь. Чи өөрийгөө дутуу үнэлээд байх шиг санагдахгүй байна уу? Хоёулаа мөрийцье захирал энэ дундаас чиний загварыг шинэ брэнд коллекцийн шийдэл болгож ашиглана." тэр итгэл төгс миний урдаас хариулж байсан юм мэдэхгүй хүмүүс харвал хэтрүүлэгтэй магтаал шиг намайг ичээж орхив.

"Захирал ирж байна" гэх ахлахын сандралаар золтой л зүрх амаар гарчихсангүй. Хэзээ хамгийн сүүлд ингэтлээ тэвдэж сандарсанаа ч мэдэхгүй юм.

Тасгийн үүдээр нилээн хэдэн хүн орж ирж яваа харагдав. Холын хараа тааруу учир тус хүмүүсийн царай сайн харагдсангүй. Хэт их сандарсандаа гар хөл салганаж чих хүртэл юу ч сонсохгүй уруул минь хүртэл чичрэхэд хүрэн зүгээр л харцаа доош шалруу чиглүүлэв. Арай дээрдлээ.

Ахлахын загвараас эхлээд загваруудыг үзэн нилээн олон хүмүүс хоорондоо ярилцаж хааяа нэг уруулаа мушилзуулан инээх аядаж байв. Ардаас нь харахад нилээн боловсон маягийн залуу бизнесмэнүүд гэдэг нь тодорхой яриж байгаа зүйлс нь хүртэл шинэ бүхнийг сорчилж ярьж байсанд би хүртэл ангайхад л хүрч байсан юм.

ТамлагчМесто, где живут истории. Откройте их для себя