••Trgł••
"Үнэн гэвэл би чамд хайртай. Итгэх үгүй нь хамаагүй ээ би чамд хайртай" гэчихээд өрөөний хаалга хаагдах чимээ гарлаа.
Яаг энэ мөчид би уйлж байсан юм. Тасралтгүй хоолой минь зангирж ар араасаа урсах нулимс бүр Жунинд зориулагдаж байгаа нь гайхмаар магадгүй Жуниныг гэсэн сэтгэл одоо хүртэл надад байдаг бололтой. Энийг хэн ч үгүйсгэх аргагүй юм энэ бүгдийн эцэст түүний хэлсэн үг бүрт сэтгэл зүрх минь уярадаг хэвээрээ ч тархи минь түүнийг өөрөөсөө түлхэж үзэн ядсан хэвээр...
"Бүх зүйлийг төлөөс нь би чамайг жаргалтай байлгъя" нүдээ нухлан саяны зүүдэлсэн зүүдээ гайхсан ч босон шүршүүрт орчихоод доош буулаа.
Ширээнд ирэн суухад удалгүй тэр ч ирэн урд минь суулаа. Бид бие биерүүгээ харсанчгүй хоолоо идэж эхэллээ. Зөвхөн аяга халбаганы шүргэлцэх чимээ сонсогдон би түрүүлж босон дээш өрөөндөө орж ирлээ.
Өнөөдөр бас л хийх юмгүй гэртээ байна гэж үү? Үгүй ээ цагийг бага ч гэсэн зугаатай өнгөрөөхөөр болон хувцасны өрөөндөх бүх хувцаснуудаа гаргаж ирэн янзлахаар шийдлээ. Надад баридаг байсан хувцаснууд томддог болоод ирж энэ ч муу шүү одоо өөртөө анхаарал тавих хэрэгтэй хэмээн хэлээд өрөөгөөр дуу аялан хувцаснуудаа янзалж эхэллээ.
~~~
Цаг шахуу ноцолдосны эцэст дуусан бараг мартах шахсан орон доорхи амьдарлаа гаргаж ирэн урдаа тавилаа. Магадгүй орон доорхи амьдрал гэхээр гайхаж байна уу? Миний өчүүхэн дурсамж аав ээж найзуудын минь зурагнуудыг хэлдэг юм. Түүнийг би том цаасан хайрцганд хийгээд орон доороо хийчихсэн юм энэнээс өмнө тэднийгээ санахаараа гаргаж ирж хардаг байсан бас яаж зүгээр байхав уйлаад л авдаг байж билээ.
Гэр бүл маань үнэхээр аялах дуртай хүмүүс байдаг байсан. Цаг зав л гарвал зугаалаад л явж байдаг магадгүй тэр үнэхээр гоё тайван амар байж. Бидний далай дээр авхуулсан зургийг хараад өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрээд ирэх нь тэр. Тэр үед үнэхээр жаргалтай байж. Найзуудтайгаа хамт авхуулсан зурагнаас бидний хийдэг болж бүтэхгүй үйлдэл нүдэнд харагдаж байлаа. Үнэхээр их санаж байна...Хайрцагтай зүйлээ эхнээс нь авхуулаад үзсээр дуусхын даваан дээр ээжийн төрсөн өдрөөр минь өгж байсан захиа байх нь тэр. Би энийг байнга цүнхэндээ хийж явдаг байсан. Шалгалтанд орохдоо энийг уншихад л урам зориг ордог байж билээ.
"Хонгорхон минь өнөөдөр чи минь 13нас хүрж байна. Чи минь энэ гэр бүлийн нандин эрдэнэ. Магадгүй ээж нь чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Чамайгаа анх олж байхдаа би яаж баярласанг чи минь төсөөлөхгүйдээ аав чинь чамайг төрөхөд эмнэлгийн гадаа надад бас чамдаа зориулж дуу дуулж өгч байсансан. Бүх хүмүүс сайхан нөхөртэйг минь гайхдаг байсан шүү. Үргэлж чинийхээ төлөө амьдарсаар байх болно. Чи минь бидний аз жаргал миний бяцхан Арихан чамдаа төрсөн өдрийн мэнд. <3" Аххх ээжээ таныгаа ямар их санаж байнаа. Би ч уйлсаар цаасан хайрцагтай зүйлсээ янзлан далд хийчихээд доош буулаа. Хөргөгч онгойлгон үзэхэд жимс байв. Ойрд жимс идэж зурагт үзээгүй юм байна гэж бодсоор жимснүүд гаргахад
YOU ARE READING
Тамлагч
AdventureЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?