Тэр өдрөөс хойш Жунин ирээгүй. ~~~
Тэр яваад аль хэдийн 2сар өнгөрсөн байна. Түүнийг ирнэ гэж итгэж хүлээсэн хүлээлт минь талаар болох вий гэхээс би айж байна.
Гэр бүлийнхэн минь энэ хугацаанд хаачсан юу хийснийг минь асуусан ч би тодорхой хариу өгөлгүй амарж байгаад ирсэн гээд л хэлчихсэн. Эгч минь уурлан юу нууж байгааг минь асуусан ч би зүгээр л "буцаад алга болгохыг хүсэхгүй байвал надаас битгий олон юм асуу" гэснийг минь сонсоод аав ээж 2 болиулсан юм. Хамгийн азтай нь намайг эрэн сурвалжилж байсан хэрэг сарын өмнө хаагдсан байсанд би хязгааргүй их баярласан. Хэрвээ хэрэг хаагдаагүй бол эрүү үүсэн магадгүй Жунин ч тэр баригдах байсан байх. Эхний хэд хоног гэрийнхэнтэйгээ хамт хийгээгүй зүйлсээ хийн жаргалтай байсан ч түүнийг минь орлох зүйл байгаагүй учир санаж хүлээхээс өөр сонголт надад байгаагүй.
Өдөр болгон зочны өрөөний буйдангаас үүдрүү нүд салгалгүй ширтдэг би магадгүй зарим хүмүүсд сэтгэцийн өөрчлөлттэй мэт санагдуулж болох юм. Гэхдээ би гэртээ ирсэндээ харамсаж байна. Би чимдаман дотроосоо түүний надад үлдээсэн зүйлсийг олсон.
##Чи минь энэ захиаг унших цагт бид өөр өөр газар байх болно. Хэлээгүйд уучлаарай хэрвээ хэлсэн бол чи минь зөрүүдлэх байсан шүү дээ. Би маш удаан хугацаагаар ирэхгүй байх. Намайг хүлээгээч гэж хэлэхгүй ээ орхиод явж байгаа надаас илүү үлдэж байгаа чи минь илүү их шаналах учраас тэр гуйлт арай хэтрэх байх харин намайг цаг ямагт битгий мартаач гэвэл? Жаргалтай байлгасангүйдээ уучлаарай хонгор минь. Сайн сууж байгаарай дахин уулзах тэр өдөр хүртэл баяртай.##
Захиа болон зургаас өөр дурсамжгүй үлдээсэн Жунинд дахиад л гомдох шиг.
Дахиад л хүлээлтээр өнгөрч буй нэг хоног гэрээс гарах болгонд аав ээж 2 уурладаг намайг дахиад алга болохвий гэж айдаг учраас л тэр. Би одоо хаачихав дээ хажууд минь байсан тэр нэгэн үгүй байхад явлаа гээд би хаачих билээ. Байнга ордог coffee shopдоо орон халуун шоколад захиалан гадаах талбайг ажиж байлаа.
Анир чимээгүй, дуу шуугиантай, нам гүм гээд аль ч орчинд түүнийг бодохгүй байна гэж байхгүй юм. Бүх дурсамж тодхон саяхан юм шиг санагдаж байна. Хэрвээ дахиад нэг хором ч болтугай хамт байх боломж олдвол түүнд өмнөх шигээ хүчиндүүлж зодож занчуулсан ч хамаа алга. Би бүгдийг тэвчих байсан ийм өдөр ирэхийг мэдсэн бол тийм өдрүүдээ ч би дурсамжаар дүүрэн байлгах байсан юм аймшигтай ч гэсэн. Санана гэдэг хүнийг дотроос нь иддэг бололтой.
YOU ARE READING
Тамлагч
AdventureЧи хэн нь ч мэдэгдэхгүй хүнд өөрийгөө зориулж бүх насаараа түүнтэй байж чадах уу?