chapter seven

1.5K 189 22
                                    

ю"Би хорь гаран настайдаа баян болно оо за, хараарай" Тэхён ороо налангаа хэлэхэд Жимин шоолон инээсээр "За тийм ээ" гэв. 

"Би Gucci-гээр амьсгалдаг болно"

Жонгүк нүдээ эргэлдүүлсээр Жиминтэй тоглож байсан хөзрөө тарааж эхлэхэд Жимин Тэхён руу харан инээнэ. Юнги байхгүй байгаа болохоор тэд ойрд Тэхёны гэрт хамт хоноцгоож байгаа билээ.

"Надад итгэхгүй байна уу?" Тэхён хуурамч шархалсан царай гаргаад асуухад Жимин "Хэтэрхий хэтрүүлж мөрөөдөөд байгаа юм биш үү?" гэхэд Тэхён хошуугаа унжуулан Жонгүк рүү хараад "Жонгүки, чи надад итгэж байгаа тийм ээ?" гэж асуухад Жонгүк инээмсэглээд "Тийм ээ" гэлээ. 

Тэхён түүн рүү буцаан инээмсэглэхэд Жимин хоолойгоо засан "Гэхдээ чи юу хийж тийм их мөнгө олох юм? Айн?" гэв.

"Модел болно" 

Жимин найз руу гаа харан толгой дохисоор "Тийм дээ, чи угаасаа үнэхээр үнэхээр үнэхээр царайлаг юм чинь хийж чадах байх" гэхэд Жонгүк гэнэт инээсээр Тэхён руу харан "Тэр чамайг нүцгэнээр төсөөлөөөд байх шиг байна. Магадгүй дахиад threesome бодож байгаа ч юм билүү?" гэхэд Жимин муухай харсаар "Үгүй ээ" гэлээ. 

"Нээрээ мартсанаас чи тэр шөнийн талаар бид хоёрт ярьж байгаагүй юм байна шүү дээ" 

"Ямар шөнө?" 

"Чиний 16 насны төрсөн өдөр" 

Жимин улайсаар тэр шөнийг эргэн санан "Би санахгүй байна аа" гэлээ. 

"Хараач!!" Жимин одоо 23:50 минутыг заах цаг руу заасаар дороо дэвхцэнэ. 

Аравдугаар сарын 12-ны шөнө буюу төрсөн өдрийнхөө өмнөх шөнө Жимин Юнгигийн гэрт хоносон юм. Тэд бүр өөрсөддөө майхан хүртэл барьж, пицца болон уух зүйлстэй өөрсдийн гэсэн жижигхээн үдэшлэг зохиож Жиминийг албан ёсоор 16 нас хүрэхийг нь хүлээж  байлаа. 

"Тэр улайгаад байна аа" Тэхён инээхэд Жимин "Үгүй ээ" гэсээр яг л өчигдөр шөнө юм шиг санагдах тэр шөнийн талаар бодож эхлэлээ. 

"Чи секс хийхийг хүсэхгүй байгаа биз дээ? тэ?" 

Жимин гэнэтхэн чангаар "Үгүй ээ" гэхэд Юнги гайхан хөмсгөө өргөнө.

"Хүлээ-үгүй ээ, биш ээ, үгүй биш ээ!  тийм ээ! хүлээгээрэй!"

Юнги түүний бугуйнаас атган нүд рүү нь хараад "Жимин, тайвшир" гэсээр зөөлөн хэлээд үргэлжлүүлэн "Би чамайг одоохондоо иймэрхүү зүйлс хүсэхгүй байвал би уурлахгүй ээ. Зарим хүмүүс том болтлоо секс хийхийг хүсдэггүй юм. Би чамайг ойлгоно шүү дээ.Би чамайг жинхэнээсээ хүсэж байгаа үед д хийнэ" гэхэд Жимин улайсан нүүрээ гарандаа нуусаар "Би тэгэж хэлэх гээгүй юм аа-Зүгээр л би таныг юу хүсч байгааг мэдэх гэсэн юм. Би өөрийгөө юу хүсч байгааг ч мэдэхгүй байна. Та надтай унтахыг хүсч байна уу? Би тэнэг 16 настан шүү дээ" гэлээ. 

•Oppa•Where stories live. Discover now