Author note: Удсанд уучлаарай cuties
Жимин хоёр найзыгаа буюу Тэхён Жонгүкийг харалгүй нэг жил зургаан сарыг ардаа үдсэн байлаа.
Тэр одоо найз залуутайгаа нэг их сургуульд сурч, хамтдаа жижигхэн орон сууцанд амьдарч байгаа билээ.
Түүний ээж Юнгид итгэн түүнийг явуулсан бол Жимин ээжийнхээ шинэ найз залууд ч бас итгэн ээжийгээ үлдээсэн юм.
Гэхдээ хэзээ ч тэр ээж дээрээ зочилохоо мартдаггүй юм. Бас хэзээ ч эмээ уухаа мартдаггүй. Үгүй ээ..тэр биш Юнги мартдаггүй гэвэл зөв байх.
Харин одоо Жимин орон дээрээ суун, бага насныхаа дурсамжуудыг дурсах бол Юнги түүний хажууд унтана. Түүний хоёр найзын тухай дурсамж анхнаасаа л байгаагүй, харин түүний санаанаасаа зохиосон мангасууд байсан билээ.
Түүнд ойрын хугацаанд шизофрений шинж тэмдэгүүд илрээгүй ч, тэр эв эрүүл болчихсон гэсэн үг биш билээ. Тэр эмч нарын бичиж өгсөн сэтгэцийн эмний ачаар л зүгээр байгаа байж болох юм.
Тэр түүний найзууд өөрт нь юу гэж зөвлөдөг байсанг, шөнө дунд аймшигтай бодлууд дундаа сэрдэг байсанаа саналаа.
Тэхён Жонгүкээс илүүтэй түүнд нөлөөлдөг байсан юм. Ялангуяа Жонгүк түүнд ихэнхдээ хор хүргэдэггүй байсан бол Тэхён түүнд үргэлж аймшигтай нууцуудыг нь шивнэн сануулдаг байсан юм.
Тэр бодит ертөнцөөс холдоод байгаа юм шиг санагдсанд Юнги рүү харлаа. Тэр Юнгиг сэрээд өөрийг нь буцаан татаасай гэж хүснэ.
Жиминд яг л дахиад хийсвэр ертөнцрүүгээ живэх гэж байгаа юм шиг санагдах аж.
Юнги жинхэнэ.
Тэр үүнд итгэлтэй байлаа.
Гэхдээ тэр бараг хоёр жилийн дараагаар гэнэтхэн орлуу нь өөрийг нь чиглэн мөлхөн ирэх хуучин сайн найзыгаа жинхэнэ эсэхэд эргэлзэж байлаа.
Түүний арьс яг л өмнөх шигээ наранд албаар борлуулсан юм шиг, гайхалтай бор харагдах ба түүний ганц л зүйл өөрчлөгдсөн байсан юм.
Түүний нүдэнд цөцгий гэж байсангүй.Харин оронд нь саргүй шөнийн тэнгэр шиг хав хар хоёр нүд түүнийг тасралтгүй ширтэнэ.
Жимин одоо юу мэдрэх ёстойгоо үнэхээр мэдсэнгүй.
Эцэст нь түүний хамгийн аймшигтай хар дарсан зүүд нь, түүний бодлоос гарах түлхүүрээ олоод чөлөөлөгдчихөж.
VOCÊ ESTÁ LENDO
•Oppa•
FanficSequel to Hyung Чамтай ганцхан цаг л уулзах гэж 5 цагийн зайтай газраас ирдэг хүнтэй хамт байгаарай..