chapter fourteen

1.5K 168 20
                                    

"Би бодлоо л доо" Юнги түүнийг тэврэн буйдан дээр хэвтэхдээ хэлнэ. Жиминий хоёр найз Юнгигийн орыг эзлэчихсэн болохоор тэд энд унтсан юм. 

"За?"

"Бид ойрд их муудалцаад байгаа болохоор надад хэцүү байна"

"Надад ч гэсэн"

"Тэгэхээр надад нэг санаа байна" 

"За?" 

"Эвлэрлийн таван түлхүүр гэдэг юм

Жимин түүний дээр тонгочсоор нүүр нүүрээ харан ярих боломжтой тухтай байрлал аваад "Юу юм?" гэж асуухад Юнги инээмсэглэсээр "Бид маргалдвал хэн түрүүлж тайвширсан нь нөгөөгийнхөө нүүрний таван хэсэгт үнсэж байя" гэж тайлбарлалаа.

"Аан ойлголоо"

"Харин нөгөөдөх нь хариу үнсэхгүй бол бид тэр асуудлаа дахин ярилцаж шийдэх хэрэгтэй гэсэн үг гэж ойлгож байя. Тэгвэл бид цаашдаа илүү жаргалтай байна байх" 

"Сайхан санаа байна" Жимин инээмсэглэхэд Юнги зальтай инээмсэглэсээр "Би одоо чамд үзүүлье" гээд түүнийг дороо оруулан хэвтэв. 

"Эхний үнсэлт" Тэр ийн хэлсээр Жиминий зүүн хацрыг үнсэв. 

"Хоёр дох нь духан дээр" Дахин уруулаа түүний духан дээр хүргэснээр Жимин эгдүүтэй гэгч нь инээх аж.

"Гурав дах нь" Харин одоо баруун хацрыг нь үнсэнэ. 

"Дөрөв дөх нь" гээд Жиминий эрүүн дээр үнслээ. 

"Харин сүүлийх нь" Юнги инээмсэглээд түүний уруул дээр хурдхан үнсхэд Жимин инээгээд түүний хүзүүгээр гараа ороон, өөртөө татан Юнгигийн хийсэн бүх үйлдлийг давтлаа. 

"Ямар санагдаж байна?" Тэр хамраа Жиминий хамартай үрэн асуухад Жимин инээмсэглээд "Маш сайхан" гэхтэй зэрэгцэн Юнги түүний дээрээс босон хажууд нь хэвтээд энгэртээ наан, "Би чамд хайртай" гэлээ. 

"Би ч гэсэн танд хайртай"

-

"Үгүй ээ!! Гэрэл нь асаад байна шүү дээ" 

Гэх дуугаар Жимин нүдээ нээгээд хоёр найзыгаа буйдангын дэргэд зогсоод зураг авч байгааг олж харав. 

"Та хоёр ямар новшоо хийгээд байгаа юм?" 

"Та хоёр ёстой хөөрхөн харагдаад л" Жонгүк инээхэд Жимин Юнгигийн цээжинд нүүрээ нуусаар "Цаашаа яв аа"  гэж хэлэхэд Тэхён мөрөө хавчсаар "Энэ чинь жижигхэн дотуур байр, явах газар алга аа" гэлээ. 

•Oppa•Where stories live. Discover now