chapter twenty four

1.2K 174 32
                                    

"Энэ юу юм?" 

Жимин өмнө нь тавьсан том хайрцагтай пиццаг харан ийн асуулаа. 

"Чи сайн идэх ёстой шүү дээ"

"Би өлсөөгүй байна"

Юнги санаа алдсаар "Жимин гуйя" гэхэд Жимин түүнд бууж өгсөн бололтой "За яахав" гэж хэлэхтэй зэрэгцэн Юнги томоор инээмсэглэн хайрцагний тагийг нээн пиццаг гарган ирэв. 

Жимин эргэлзсэн шинжтэй пицца руу нэг, найз залуу руу гаа нэг харан сууна. Түүний гэдэс өвдөж байсан нь юм идэхийг их хүссэнээс болсон уу? эсвэл идэхийг хүсээгүйгээс болсон уу? гэдгийг мэдсэнгүй.

Юнги түүний мөрөн дээр үнсэн "Ид ээ" гээд мөрөөр нь тэврэн суухад Жимин нэг хэрчим пицца аван амандаа хүргэсэн боловч, хазахгүй удаад байсанд Юнги түүн рүү харж дахин санаа алдаад "Жимин ядаж миний төлөө идчих л дээ" хэмээн аргадна. 

Жимин толгой дохиод идэж эхлэх нь тэр. Тэр үнэхээр Юнгигийн төлөө юу ч хийхээс буцахгүй билээ. 

-

Юнги түүнийг ятгасаар нэг хайрцаг пиццаг лав өлхөн идүүлчихсэн байлаа. 

Жимин гэнэтхэн нухацтай царайлсаар түүн рүү харан "Миний эм хаана байна?" гэж асуухад Юнгигийн царай хувхай цайсаар "Чи юу яриад байгаа юм? Би ойлгохгүй байна" гэлээ. 

"Та мэдэж байгаа шүү дээ. Би зүгээр л ёс журмаар нь уугаад, хурдан эдгэмээр байна"

Юнги толгой дохин босч яван буцаж ирэхдээ нэг гартаа эмийг нь, нөгөө гартаа шилтэй ус барьсаар эргэж ирэн Жиминий хажууд суулаа. 

"Надад нэг юм хэлээч"

"Юуг?" 

"Энэ эмийг ээж миний smoothie-нд хийдэг байсан уу?" 

"Тиймээ"

Жимин толгой дохисоор "Энэ тэгээд намайг зүгээр болгоно биз дээ?" гэж асуулаа. 

"Мэдээж"

-

Жимин эмээ уусныхаа дараа Юнгигийн өвөр дээр унтчихсан байлаа. Харин Юнги түүний үсээр тоглон, найз залуугаа ширтэн сууна. 

Тэр доош тонгойн уруул дээр нь зөөлөн үнсээд холдох гэсэн боловч, түүнийг хангалттай хурдан байгаагүйг илтгэн Жимин бага зэрэг инээмсэглэл тодруулан, нүдээ нээсээр "Хүнийг сэрээх ямар хачирхалтай арга бодож олоо вэ?" гэж асуулаа. 

Юнги толгой дохисоор, гараараа үсийг нь хойш самнан "Ямархуу байна даа? Унтамхай минь?" гэж асуув. 

•Oppa•Onde histórias criam vida. Descubra agora