Хаалга тогших чимээнээр Жимин доод давхар луу бууж, хаалгаа ямар нэгэн юм хэлэхгүй шууд онгойлгохоор шийдэв.
Тэр өмнөх алдаанаасаа суралцсан юм.
"Та хоёр юу хүссэн юм?"
"Юнги ирж байгаа юм уу?"
"Тийм ээ, цагийн дараа ирэх байх"
"Яагаад вэ?" Тэхён гонгиноно.
"Яагаад ирж болохгүй гэж?"
"Чи түүнийг ирчихээр бид хоёрыг тоодоггүй шүү дээ"
"Би түүнтэй бараг уулздаггүй, харин та хоёр бол байнга миний эргэн тойронд байж галзуу зүйлс хийхийг зөвлөдөг биз дээ?"
"Nu-uh, Тэхён л тэгдэг, би харин сайн зүйлс зөвлөдөг байх шүү" Жонгүк хамраа зангидсаар хэлэхэд Тэхён алгаа ташсаар "Тийм байх л даа, тамхи хулгайлах үнэхээр сайхан санаа байсан байх шүү, Гүк"гэж ёжтой гэгч нь инээлээ.
Жимин ярвайн, чихээ дараад "Би та хоёрын хэрүүлийг сонсмооргүй байна аа, Юнги ирж байгаа болохоор одоо ингээд явчих" гээд хошуугаа унжуулахад тэд инээлдэн "За яахав, big baby минь" гэлээ.
Тэр чихээ дарсан хэвээр найзуудыгаа явахыг хүлээн, нүдээ анин зогсохдоо Юнгиг ороод ирснийг анзаарсангүй.
"Жимин" Юнги түүний гарыг чихнээс нь авахад Жимин нүдээ нээн инээмсэглээд "Oh сайн уу?" гээд түүний бэлхүүсээр нь тэврэн авч өөртөө наалаа.
"Юун чемоданууд юм?" Юнги түүнийг эргүүлэн тэврээд асуухад Жимин "ЭЭж найз залуутайгаа амралтанд явах гэж байгаа гэсэн. Тэр явахгүй гэж байсан л даа, гэхдээ таныг энд ирж надтай хамт байна гэсэн болохоор явж болохоор болсон" гэж хэлэхтэй зэрэгцэн ээж нь шатаар бууж ирэв.
"Өө Юнги ирчихсэн үү?" Түүний ээж инээмсэглэн, хүүгийнхээ хацар дээр үнсээд "Заза би явлаа, битгий хэрэг тарьчихаарай" гээд Юнгигийн хацрыг чимхсээр "Хөгжилтэй байгаарай за юу?" гэж хэлэхэд тэд инээмсэглэн зэрэг толгой дохицгооно.
Түүнийг ачаагаа чирсээр, гаран машинаа асаахад Юнги хаалга хаагаад Жимин рүү харан "Хоёулаа идэх юм хийж идэцгээе" гэж инээмсэглэхэд тэр толгой дохиод гал тогоо руу алхангаа "Та ямар хоол хийх юм?" гэж асуулаа.
"Бэлэн гоймон"
-
Юнгиг гоймон чанахыг хүлээн суусан Жимин түүнийг smoothie ч бас бэлдэж байгааг олж хараад "Та наад цагаан нунтгаа юу гэдгийг нь хэлчих тэгэх үү?" гэж асуухад Юнги эргэж харан "Юу?" гэж асуулаа.
"Ээж та хоёр миний уух юманд юу хийгээд байгаа юм? Хар тамхи юм биш биз дээ?" Жимин гэнэтхэн бодсон муухай бодлоо толгойноосоо сэгсрэн гаргахыг оролдоно.
Юнги түүн рүү ойртон алхаж ирээд, доош тонгойн нүд рүү нь хараад "Зүгээр л чиний эрүүл мэндэд сайн, энэ..уураг" гээд цааш алхан smoothie-г холигчноос аяганд хийлээ.
"Ээж энийг элсэн чихэр гэж хэлсэн дээ, та хоёрын нэг нь худлаа яриад байна, эсвэл бүр хоёулаа" Жимин суудлаасаа босон, Юнги рүү алхаад барьж байгаа аягатай smoothie-г нь хэсэг харж зогсов. Тэр гэнэтхэн Юнгигийн гарыг, аягатай хамт алгадахад шил газарт бутарч, харин smoothie шалыг тэр чигээр нь бохирдуулна.
"Жимин!!" Юнгиг орилоход Жимин амаа даран "Орра намайг үнэхээр уучлаарай" гэлээ.
"Болгоомжтой бай. Зочны өрөөнд очоод байж бай, хөлөө зүсчихнэ"
Жимин толгой дохин хойшлоод "Намайг уучлаарай" гэж шивнэнэ.
Юнги санаа алдсаар "Зүгээр дээ" гээд доош тонгойн, газраар тархсан аяганы шилийг болгоомжтой гэгч нь түүнэ.
"Б-би тусалж болох уу?"
"Үгүй ээ!! Цаанаа байж бай"
Жимин толгой дохиод эргэн харж, чимээгүйхэн өрөө рүүгээ алхав.
-
Хэсэг хугацааны дараа Юнги өрөөнд нь орж ирэхэд Жимин хуруугаараа оролдсоор "Намайг уучлаарай, үнэхээр уучлаарай" гэж бувтнана.
"Зүгээр дээ, baby битгий санаа зов"
"Та яагаад надад ингэж зөөлөн хандаад байгаа юм? Би буруу юм хийх болгонд та намайг амархан уучлаад байна"
Юнги орон дээр суугаад түүнийг татан хажуудаа суулгаад, толгойг нь илсээр "Чи албаар тэгээгүй шүү дээ Жимин" гэлээ.
"Тэгвэл би яагаад байгаа юм бол?" Жимин ийн асуугаад Юнги рүү харахад нүдийг нь нулимс бүрхсэн байлаа.
Юнги түүний царайг хараад, толгой сэгсрэн "Битгий санаа зов, чи яагаа ч үгүй" гэлээ.
Жимин толгой дохисон ч Юнгигийн хэлсэнд итгэж өгсөнгүй. Тэр өөртөө ямар нэгэн юм тохиолдоод байна гэдгийг сайн мэдэж байлаа.
Магадгүй анхнаасаа л тэр ямар нэгэн асуудалтай байсан байх.
Зүгээр л одоог хүртэл олж хараагүй байх.
Эсвэл..
-
Author note: I know this was shorter than usual but next chapter will be lit 🔥🔥
After fkn 52 chapter, u're gonna get ur smut :)
Сая update хийсэн хоёр chapter янзтай хандалттай байвал түргэн орох байх шүү :>
KAMU SEDANG MEMBACA
•Oppa•
Fiksi PenggemarSequel to Hyung Чамтай ганцхан цаг л уулзах гэж 5 цагийн зайтай газраас ирдэг хүнтэй хамт байгаарай..