chapter twenty one

1.6K 158 33
                                    

Author note: This chapter is a longer than usual ones :)

-

"Өнгөрсөн жилийг бүүүр саначихлаа" Жимин санаа алдана. 

Юнги босч суугаад "Юуг нь?" гэж асуухад Жимин инээмсэглэн "Та миний юу гэх гээд байгааг мэдэж л байгаа шүү дээ" гэлээ. 

"Oh, чиний төрсөн өдөр.."

-

Нэг жилийн өмнө..

"Хараач!!" Жимин цагийн зүү 11:50ыг заахад инээмсэглэн цаг руу заалаа. 

Өнөөдөр бол түүний төрсөн өдрийн өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 12 ны орой юм. Тэд Юнгигийн өрөөнд пицца болон уух зүйлсээр дүүрэн өөрсдийн бяцхан үдэшлэгээ хийнэ. 

Юнги инээмсэглэн толгой дохиод баярласандаа гялалзах Жиминий нүдийг өхөөрдөн, хацар дээр нь үнсээд "Тэсч ядан хүлээж байна даа? Тийм ээ?" гэж асуухад Жимин зальтай гэгч нь инээмсэглэнэ. 

Тэд бие биедээ ойртон, зөөлөн бас удаанаар үнсэлцээд удалгүй Жимин үнсэлтээ салган жаргалтай гэгч нь санаа алдаад Юнгигийн мөрөн дээр толгойгоо тавилаа. 

"Жимин би чамд анхааруулах хэрэгтэй байна" 

"Юуг?" 

"Өвдөх болно шүү дээ, чи мэдэж байгаа биз дээ?" 

Юм бүхэнд анхны удаа гэж байдаг. Жимин ийн бодоод сандарсан ч инээмсэглэлээрээ нуух гэж хичээн Юнги рүү хараад "Бага зэрэг л өвдөнө тийм биз дээ?" гэж асуухад Юнги санаа алдаад түүний хацар дээр үнсэн "Би аль болох өвтгөхгүй байхыг хичээнэ ээ, би чамайг өвтгөхийг хүсэхгүй байна" гэлээ. 

Жимин юм хэлэлгүй толгой дохиход Юнги "Чи секс хүсэхгүй байгаа биз дээ?" гэж асуухад Жимин гэнэтхэн "Үгүй ээ!!" гээд "Байзаарай-үгүй би- үгүй биш ээ!! Тийм!! Хүлээгээрэй" гэхэд нь Юнги хөмсгөө өргөсөөр, түүний хоёр гарыг атган авч "Жимин тайвшир" гээд нүд рүү нь ширтэн зөөлнөөр хэллээ. 

"Би чамайг иймэрхүү зүйлс одоохондоо хийхгүй гэвэл уурлахгүй. Би ойлгоно. Зарим хүмүүс бүр хөгширтлөө секс хийхийг хүсдэггүй юм. Би чамайг ойлгоно оо. Чамайг үнэхээр хийхийг хүссэн үед л би хийнэ" 

"Би үүнийг их удаан хүлээсэн орра, би таныг миний анхных байгаасай гэж хүсч байна. Гэхдээ..та? та хүсч байна уу?" 

"Тиймээ, би хүсч байна. Гэхдээ чиний л хүслээр болъё Жимин. Би чамайг бэлэн биш байгаа юмаа хүчээр хийгээсэй гэж хүсэхгүй байна, дээрээс нь Хусог л хэлдэг болохоос чи миний бяцхан найз залуу шүү дээ" 

•Oppa•Where stories live. Discover now