chapter twenty seven

1.1K 198 18
                                    

Юнги түүнийг цээжиндээ наан дахиж өөрөөсөө холдуулахыг хүсэхгүй байгаа мэт тэврэн, буйдан дээр сууна. 

"Та буцахгүй юм уу?" 

"Одоохондоо бол үгүй ээ" 

Жимин санаа алдсаар "Харин би сургуульдаа явах хэрэгтэй, тасалж болохгүй ээ" гэхэд Юнги "Чи үхэх шахсан, Жимин энэ чинь хангалттай шалтаг" гэхэд тэр толгой дохисон ч "Гэхдээ л би явах хэрэгтэй" гэлээ. 

Юнги нүүрээ түүний үсэнд наан, хэсэг юм хэлэлгүй чимээгүй суусны ам нээн, "Би бодлоо л доо" гээд "Би чамтай дандаа хамт байж чадахгүй байгаа юм чинь, Холлиг чамтай үлдээвэл ядаж ханьтай байх байх гэж бодож байна" гэхэд Жимин бага зэрэг инээмсэглэсэн ч удалгүй урвайж "Ээж зөвшөөрнө гэж бодож байна уу?" гэж асуулаа.

"Тэр дуртай байх болно оо" 

Жимин түүний цээжинд улам наалдсаар, зурагтаар гарах киног биш харин зочны өрөөний булан руу байн байн харах аж. Түүний хаашаа хараад байгааг анзаарсан Юнги "Юу болсон бэ?" гэж хөмсгөө зангидсаар асуув. 

"Юу ч болоогүй ээ" 

Юнги толгой дохиод зурагт руу анхаарлаа хандуулахад Жимин булан руу нүдээ ч цавчихгүй ширтэж эхлэв. Тэгээд удалгүй уйлах нь тэр. 

"Жимин baby юу болсон бэ?" 

"Тэр буланд нэг хүү байна. Тэр цусаар уйлаад байна" 

Юнгигийн нуруугаар хүйт оргисон ч тоохгүй байхыг хичээн, "Жимин тэнд юу ч байхгүй" гэж хэлэхдээ сандралаа нуух гэж уруулаа хазална. 

Жимин түүн рүү айдас дүүрэн нүдээр ширтээд "Битгий тэгэж хэл, та түүнийг уурлуулчихна" гэхэд Юнги аргадангуй инээмсэглээд "Үгүй ээ, тэр энд байхгүй" гэж хэллээ. 

Үнэнийг хэлэхэд Юнги өөрөө ч түүний яриад байгаа юмнаас айж байсан билээ. 

Жимин түүнээс харцаа салган, дахиад л өрөөний булан руу харан уйлж эхлэхэд найз залуу нь түүнийг аргадах гэж чихэнд нь зөөлөн шивнэнэ. 

"Baby тэнд юу ч байхгүй" 

-

Орой нь Жимин унтаж чадалгүй, орон дээрээ хэвтээд элдвийг бодон хэвтэнэ. Юнги буцан явахдаа, Холлиг түүнд орхиод явсан нь ч түүнийг арай сатааруулж байлаа. 

Тэр босон хөгжим асаах гэж байхдаа Холлиг доод давхарт хуцахыг сонсов. Юу түүнийг ингэж чанга хуцахад хүргэсэнг харахаар доош буухад, 

•Oppa•Where stories live. Discover now