Жимин санаа алдсаар Юнгиг нална. Түүний явах цаг ойртсон учир тэд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахаар шийдсэн юм. Тэр Юнгигийн савхин хүрмийг өмссөн байлаа.
"Би удахгүй явах ёстой, буцацгаая"
Юнги толгой дохисоор түүнийг мөрөөр нь тэврэн "Наашир, baby" гэсээр сандлаас бослоо.
Жимин буцаж очоод, ачаа бараагаа янзлан, юмаа мартсан эсэхээ нэг шалгаад одоо ч өмссөн хэвээр байгаа Юнгигийн хүрэмний халааснаас утсаа авахаар гараа шургуулав. Гэсэн ч тэр буруу тал руу нь гараа хийчихсэн бололтой утас нь биш харин хайрцаг тамхи гарч ирэх нь тэр.
"Юнги тамхи татдаг юм уу?" Жимин нүдээ томруулсаар өөрөө өөртөө л сонсогдохоор шивнэхэд, Тэхён сонсчихсон бололтой хана налан зогсоод "Авчих" гэлээ.
"Үгүй ээ"
"Тэгвэл ядаж нэгийг нь татаад үз л дээ"
"Үгүй ээ, зүгээр л аваад гаргаад хаячих тэгвэл Юнги татаж чадахгүй" Жонгүк Тэхёнийг буруу зүйл зааж өгч байгаад нь зэмлэн муухай хараад хэлэхэд Жимин хэсэг бодсоноо толгой дохин тамхийг цүнхэндээ хийгээд, хүрмийг нь тайлан орон дээр нь тавилаа.
Тэр унтлагын өрөөнөөс гарахад зочны өрөөнд хүлээж байсан Юнги буйдангаас босч "Би чамайг гал тэрэгний буудал руу хүргээд өгье" гэхэд тэр инээмсэглэн, өлмийгөө өргөөд хацар дээр нь үнслээ.
"За"
-
"Дараа долоо хоногт уулзая"
Жимин ийн хэлээд, найз залуугаа чанга гэгч нь тэврээд "Хайртай шүү орра" гэж чихэнд нь шивнэхэд Юнги "Би ч гэсэн чамд хайртай" гээд доош тонгойн хамар дээр нь зөөлөн гэгч нь үнсээд "Тэхён Жонгүк хоёрын хий гэснийг хийж болохгүй шүү за юу? Тэд чамд муу зүйлс зааж өгдөг. Аан бас ээжийнхээ хийж өгсөн smoothie-г марталгүй ууж байгаарай" гэлээ.
"Гэхдээ тэр муухай хийдэг шүү дээ, үнэхээр муухай амттай"
"Мэдэж байна аа, гэхдээ чиний эрүүл мэндийн л төлөө шүү дээ" Юнги түүний хацрыг зөөлөн илнэ.
"Ойлголоо"
"Болгоомжтой яваад очоорой"
"Тэгнэ ээ" Жимин инээмсэглэн, хацар дээр нь үнсэв.
"Бас ганцаардаад ч юм уу, ямар нэгэн юм хэрэг болвол манай найзууд руу ороорой. Эсвэл Тэхён Жонгүк хоёр хачин зүйлс яриад байвал тэдэн дээр очоорой за юу?"
VOCÊ ESTÁ LENDO
•Oppa•
FanficSequel to Hyung Чамтай ганцхан цаг л уулзах гэж 5 цагийн зайтай газраас ирдэг хүнтэй хамт байгаарай..