chapter twenty sixy

1.1K 190 12
                                    

Юнгигийн утас дуугарч, Жиминий ээж залгаж байлаа. 

"Сайн уу? Хатагтай Пак. Бүх зүйл зүгээр үү?" 

"Үгүй ээ үгүй, Чи Жиминийг хараагүй биз? Эсвэл чамтай ярьсан уу?" 

Түүний сандарсан хоолойг сонсоод Юнги санаа нь зовж эхлэн "Үгүй ээ яасан бэ? Ямар нэгэн юм болсон юм уу?" гэж асуулаа. 

"Өчигдөр орой бороо орсон юм. Би шөнөжингөө гадуур байсан юм л даа, тэгээд эргээд иртэл тэр байхгүй байсан. Өрөөнд нь зургийн жааз хагарчихсан, үүдний хаалга дэлгээстэй байсан" 

"Жимин орой над руу залгаад, ганцаараа айгаад байгаагаа хэлсэн л дээ. Би тэгээд хажуу байшин луу орж хоно гэж хэлсэн юм. Та залуусаас асуусан уу?" 

"Тэд түүнийг өчигдөр өдрөөс хойш хараагүй гэж хэлсэн"

"Oh бурхан минь. Би одоохон очлоо" 

-

Юнги тэдний гэрт ойртмогцоо л Хатагтай Пак-ийг үүдний шатан дээрээ сандрангуй байж ядан сууж байгааг олж харав. 

"Хатагтай Пак" Юнги ийн хэлээд түүнд ойртон очиход Жиминий ээж түүнийг тэврэн авч "Oh бурхан минь гэж баярлалаа" гэлээ. 

"Магадгүй тэр жирийн л өсвөр насныхан шиг гадуур явахыг хүссэн байх" 

"Бид хоёул Жиминийг жирийн өсвөр настан биш гэдгийг мэднэ шүү дээ Юнги" 

Юнги толгой дохисоор "Би мэдэж байна аа, гэхдээ тэр хаа нэг тийшээ л явсан байх" гэлээ. 

-

"Жимин"

"Ямар новш нь вэ?" Жимин ханиалгасаар нүдээ нээхдээ, дээрээс нь санаа зовонгуй ширтэх Юнгиг олж харав. 

Юнги түүнийг энгэртээ наан тэврээд "Бурхан минь чи зүгээр үү?" гэж асуухад Жимин "Би үхээгүй гэж үү? Эсвэл би таныг хий хараад байгаа байх нь" гэж хэлэх нь тэр. 

"Чи гэрийнхээ ойролцоох голын эрэгт байна. Мангараа" Юнги аяархан инээгээд үргэлжлүүлэн "Чи намайг айлгачихлаа, ээжийгээ ч бас" гэхэд Жимин толгойгоо барин юу болсонг санаж эхлэв. 

"Чи яагаад энд байгаа юм? Бас яагаад ингэж их норчихсон юм?" 

Жимин нүдээ хурдан хурдан цавчилсаар "Би бараг л живэх шахсан. Б-би Тэхён Жонгүк хоёрыг дагаж байсан юм. Тэд намайг залуус дээр орох гэж байхад бороонд зогсож байсан. Тэгээд намайг дагаад яв гэж хэлсэн" гээд гүнзгий амьсгал аваад  үргэлжлүүлэн "Тэгээд гэнэтхэн тэд голын цаана гарчихсан байсан болохоор би ч бас гол гатлах гэж оролдсон юм" гэж хариуллаа. 

"Жимин чи ер нь яагаад тэднийг дагасан юм?" 

"Тэд тэг гэсэн болохоор"

"Тэр чинь аюултай шүү дээ, үнэхээр аюултай чи үхэж ч болох байсан" 

"Бараг л үхсэн.." Жимин нүдээ анин "..ус намайг доош нь татаад, гэсэн ч тэд надад туслаагүй" гэлээ. 

"Чи өчигдөр эмээ уусан уу?" 

"Үгүй ээ, би мартчихаж" 

Юнги хүрмээ тайлан, зөвхөн нойтон унтлагын хувцастайгаа байсан Жиминд нөмөргөөд "Нааш ир" гээд түүнийг татан босгоно. 

"Та яагаад хичээлдээ яваагүй энд байгаа юм?" 

"Ээж чинь чамайг алга болчихлоо гэж залгаад, би аль хурданаараа л ирсэн" 

Жимин толгой дохин Юнги рүү эргэж хараад "Баярлалаа" гээд өлмийгөө өргөн уруул дээр нь хурдхан үнслээ. 

"Гуйя, болгоомжтой бай" 

-

Author note: sorry for short chapter 

Уг нь өчигдөр орсон энэ хоёр нэг хэсэг байсан юм. Та нарыг "цочирдуулах" гээд хуваагаад оруулчихлаа sorry cutie pies kk

Дараагийн хэсэг 50 vote-н дараа 🤘🤘

•Oppa•Where stories live. Discover now