- two -

5K 249 19
                                    

"Ханыл"

"Мм?"

"Хайртай шүү" гэж надруу сэтгэл татам инээмсгэлэлээ харуулсар хэлэв.
Түүний нүд рүү хархад үнэн сэтгэлээсээ хэлж буй нь тодорхой байх авч...худлаа байх вий нэхээс айж байна.
"Хайрлаж байгаад баярлалаа..." гэж түүний нүдрүү ширтэнгээ удаанаар хариулав

"Яагаад надаа хайртай гэж хэлдэггүй юм?"тэр гунигтай харагдаж байна

"Үгүй ээ үгүй Тэхён аа битгий гунигла" би түүний энэ төрхийг үзэн яддаг.





"Тэтэ"

"Яасан?" гэж нөгөө л инээмсгэлэлээ цацруулсаар асуулаа

Би түүний хацраар оролдонгоо "Зүүд байвал яах вэ?Хэдхэн хормын дараа би хуучин гэртээ хуучин орон дээрээ сэрээд чи замхран зөвхөн зүүд болвол яах вэ?"

Тэхён санаа алдан "Дахиад л..."

"Би чамайг алдхаас айдаг"

"Би ч гэсэн" хэмээгээд түүний хацрыг оролдож буй гарыг минь атгалаа.

Яагаад ч юм бид гунигтай төгсөх юм шиг санагддаг...

Яагаад ч юм бидний урд маш том саад байгаа гэж би боддог...

Яагаад ч юм Тэхён намайг орхиод явна гэж айдаг...

Хэдий хүсэхгүй байгаа ч яагаад ч юм тэгж санагдаж, бодогдож, айдаг.

Ким Тэхён би чамд хайртай...

...гэхдээ би айгаад байна.

Өглөө эрт сэрэхдээ түүнийхээ унтах төрхийг харан эрч хүчээ аван гал тогоо луу орж өглөөний цай бэлдхээр бослоо.

Яг л хэвийн өдрүүд шиг ээ.
Бидний хамт амьдраад өнгөрүүлсэн таван сар. Өглөө бүр ижил зүйл хийхавч, хэзээ ч уйдахгүй юм. Бид хараахан гэрлээгүй ээ...

Бидний амьдарах энэ газар бол Сөүл хотын төвд байх орон сууцны найман давхрын хоёр өрөө дажгүй үнэтэй, саруулхан, яг л бидэнд зориулагдсан юм шиг байр.
Тэхён уу? Тэр BigHit- ийн дадлагжигч бас маш өндөр зэрэглэлийн рэсторанд дуулдаг. Маш өндөр цалинтай. Тийм ч учраас би түүнийхэ ачаар дутах зүйлгүй сайхан амьдарч байгаа ч...сүүлийн үеүдэд айх болсон. Түүнийг алдахаас.

My Lost Star | kthNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ