- seven -

2.1K 173 5
                                    

Тэр миний инээмсгэлэх шалтгаан байхад би үнэхээр түүнгүйгээр байж чадах болов уу?

Тэр миний өглөөний мандах нар байхад миний өдөр дулаахан байх болов уу?

Тэр миний шөнө гэрэлтэх сар байхад миний шөнө тас харанхуй байх болов уу?

Тэр миний нүдийг баясгах гялалзах од байхад би үнэхээр түүнгүйгээр байж чадна гэж үү?

Ханылгүй амьдрал гэж хэзээ ч төсөөлөгдөхгүй бололтой. Би үнэиээр хогийн амьтан юм.

Би ирээдүйгээ бодоход үргэлж түүнтэйгээ байгаар төсөөлдөг байсан. Хүүхдүүд болон Ханыл ажлаа таран ирэхийг минь хүлээгээд...Амралтын өдрөөр хамтдаа зугаалгаар яваад л...

Ханыл миний амьдрах гол хүч минь болдог. Түүний инээмсэглэл ядаргааг минь тайлах эм болж, тэврэлт нь бүх өвчинг минь холын хол аваад одчих шиг л болдог.
Түүнийхээ жаргалтай төрхийг хараад бие минь хөнгөрдөг...

Ухаан орон ширтэж байсан газараасаа нүдээ салган Ханылыг хайх хэрэгтэй гэсэн бодол орж ирэн явсан зүгрүү нь гүйлээ. Би тайлбарлах хэрэгтэй. Түүнээс уучлалт гуйж, ахин нэг боломж өгөхийг гуйх хэрэгтэй.

Ханылын явсан зүг рүү нь гүйн булан эргэн машины зогсоол дээр ирэхэд тэр минь нэгэн эрэгтэйн энгэрт тэврүүлэн зогсож байлаа. Эрэгтэйн царайг нь харахад Жимин байв...Түүний царайг харахад л намайг яаж зодож байсан нь толгойд буув.

Гэтэл Жимин надруу харчих нь тэр. Тэр надмруу иуухай харан яг л ''ЭНДЭЭС ТОНИЛ'' гэсэн аятай харцаар харан Ханылыг цээжиндээ улам наах нь миний дургүйг хүргэж байсан ч эцсийн эцэст бүгд миний буруу шүү дээ.
Би тэднийг хэсэг ажиж байгаад санаа алдан буцан явав. Над шиг хог шаар Ханылын дэргэд байгаад хэрэггүй. Илүү ихээр зовооно байх, харин тэр Жимин гэх найз нь түүнд анхаарал халамж тавьж чадна.

Гэртээ орж ирэхэд л хүйтэн мэдрэмж намайг бүрхэн авав. Хаалттай хөшиг, гэрэлгүй орчин. Ханыл минь халуун хоолтой инээгээд хүлээж байдагсан. Орж ирэхэд л үүднээс тосон авдаг тэрихүн байхгүй болохоор энэ газар гэр минь биш ч юм шиг санагдав.

Санаад эхэллээ...Хөөрхөн инээдийг нь....Бантахаараа уруулаа жимийгээд доошоо хардагийг нь. Уйлахаараа хамар нүд нь улайгаад царай муутай болон хацар нь булцайдгийг. Сандархаараа доороо үсчин гараа савчиж байдгийг нь...

...Санаж байна.

Одоо хамт байсан бол инээгээд л надад эрхлээд сууж байсан байхдаа? Орж ирэхэд л намайг тэврэн авах байсан болов уу?

My Lost Star | kthWhere stories live. Discover now