- fourteen -

2K 190 8
                                    

Тэр явдлаас хойш нэг жил өнгөрчээ. Тэднээс би бүр мөсөн холбоогоо тасалсан юм.

Надад Жимин эсвэл Тэхен гэсэн сонголтыг хийх хүсэл огт байгаагүй тул би явсан. Эсвэл сонголт хийхийг хүсээгүй дээ биш зүгээр л айсан байж болох юм. Зүгээр л зугтаачихсан. Гэхдээ одоо энэ хамаагүй ээ, жилийн хугацаа ард минь үлдсэн шүү дээ.

Хэдий би Сингапурт эгчийнх рүү гээ нүүж ирсэн ч тэд сар ирэх тусам улам алдартай болж, энд тэндгүй тэдний фэнүүд зурагт хуудсыг нь нааж, зурагтын нэвтрүүлэг, сэтгүүл болгоны хуудсан дээр байх нь намайг үнэхээр их тавгүйтуулж байсан юм.

Хэдий яг л жирийн эмэгтэй хүн шиг амар тайван амьдарч байгаа ч хааяа даа, хааяа даа л шүү, хүйтэн хөнжилд байхад түшиг тулгуур болох хvн байсан ч болоосой гэж хvсэх юм, өвдөх үед минь халамжлаад, хэцүү үед минь энгэртээ тэврэх хэн нэгэн байсан ч болоосой гэж хааяа хүсдэг.

Хэдий би тэдний хамтлагийг сонсдоггүй ч заримдаа интэрнэтээс тоглолтыг нь үзэж хэд хэдэн дууг нь сонсдог байлаа. Яагаад ч юм бүтэлгүй хайрын тухай дуунууд нь Тэхён, Жимин хоёрыг санагдуулдаг учир, гунигламаар санагдсан үедээ тэднийг утасны playlist-ээсээ хамгийн түрүүнд сонгон тавьдаг билээ.

Мөн Жимин найз охинтой болсон гэж хэсэг нэлээд шуугиан болсон шүү. Би хүртэл олоод мэдчихсэн байхад энэ үнэхээр том зүйл болсон нь мэдээж. Хэдэн зуун фэн охид багтарч үхэхээ шахсан биз, бодохоос ч инээд хүрэм юм...

Нөгөө Япон модел болох Манака гэх бүсгүйтээгээ үерхсэн байсан. Анх сонсчхоод сэтгэл хөндүүрлэн, хэцүү байсан ч...одоо надад үнэндээ юу ч мэдрэгдэхгүй байна, тэдэнд аз жаргал хүсэхээс өөр бодогдож байгаа юм алга.

Ажлаа тарчхаад ойролцох кофе шоп-д орон америано захиаллаа.

Жилийн дотор их зүйл өөрчлөгдсөн, миний хувьд л даа. Эгчийнхээ туслах хийж ажиллаж байсан ч удалгүй өөрийн загваруудаа зурж эгчдээ үзүүлэхэд намайг нэлээд сайшан загваруудыг минь бодитоор урласан бөгөөд дорхноо асар их амжилтын хаалганы урд авч ирсэн юм. Одоо надад өөрийн гэсэн байр, ажлын оффис, хувийн бөгөөд дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчид байна. Би өөрийнхөө хүссэн зүйлийг хийж ямар ч эмэгтэй хүн хараад атаархмаар амьдарлаар амьдарч байна.

Би онгирмооргүй байгаач би vнэхээр өөрөөрөө бахархаж явдаг. Жилийн өмнө би хэн байсан харин одоо хэн байна? Ингэж бодох төдийд л омогшоод ирдэг юм даа.

My Lost Star | kthHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin